Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Eruul.gerege.mn систем ажиллахгүй болсны улмаас PCR шинжилгээг зогсоожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
 

Eruul.gerege.mn системийн ашиглалтын төлбөрийг төлөөгүйн улмаас үйл ажиллагааг зогсоожээ.

Тодруулбал, Eruul.gerege.mn систем ХӨСҮТ болон ОБЕГ-тай хамтран ажилладаг бөгөөд уг системээр дамжуулж иргэд шинжилгээ өгөх цаг авах болон шинжилгээний хариугаа хүлээн авдаг.

Гэвч тус системийг ашигласан төлбөрийг сүүлийн гурван сарын турш төлөөгүй учир өнөөдрөөс /2021.07.01/ зогсоож буйгаа мэдэгдсэн байна. 

Тус системийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор шинжилгээний цэгүүд ажиллахгүй, шинжилгээ өгөхөөр очсон иргэдийг буцааж байна гэх мэдээллийг иргэд өгч байна. 

 

Түүнчлэн ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Еruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор өнөөдөр эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсонд хүлцэл өчье" хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.