Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

12-15 насныхан Pfizer вакцин хийлгэхэд АНХААРАХ зүйлс

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсад 12-15 насны хүүхдүүдэд Pfizer вакцин хийлгэж эхлээд байна.

Вакцин хийлгэхэд анхаарах зүйлийн талаар ЭМЯ-наас тодруулахад "Эмийн хатуу хяналттай улс орнуудын туршлага, олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны нотолгоонд үндэслэн Монгол Улсын Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооноос 12-15 насны хүүхдүүдийг Pfizer үйлдвэрийн вакцинаар дархлаажуулах зөвлөмжийг Эрүүл мэндийн яаманд ирүүлсэн. Уг вакциныг хийлгэх хүүхэд дархлаажуулалтын цэгт эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн хамт ирэх ёстой. Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч нь Зөвшөөрлийн хуудастай танилцан, гарын үсгээ зурна.

Ингэснээр дархлаажуулалтын эмч хариу урвалын талаар болон гурав хоног тариулсан газартаа ус хүргэхгүй байх, хүйтэн зүйл ууж, идэхгүй байх гэх зэргээр анхаарах зүйлсийг хэлж тайлбарлаж өгөх тул сайтар тогтоох хэрэгтэй. Вакцин хийлгэсний дараа 15-20 минутын хугацаанд 

Эсрэг заалт:

  • I тунг хийлгэсний дараагаар хүнд хэлбэрийн харшил илэрсэн бол II тунг хийхгүй.
  • Вакцины найрлагад орсон аль нэг бодисоос хүнд хэлбэрийн харшлын урвал илэрч байсан бол
  • Тухайн үед ид халуурч байгаа вакцин хийхгүй.
  • Ямар нэг халдварт өвчтэй байгаа бол эдгэрснээс нь хойш сарын дараа вакцин хийхийг зөвлөнө.
Мөн хорт хавдартай хүүхдүүд, өмнө нь ямар нэг тарилга хийлгээд ухаан алдан унаж байсан өгүүлэмжтэй болон цус шингэлэх эсвэл цус бүлэгнэлтийн эмгэгтэй хүүхдүүд, дархлаа дарангуйлах, дархлааны системд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэдэг бол эмчийн хяналт дор тариаг хийнэ" хэмээн ЭМЯ-ны НЭМТБХЗГ-ын дарга Л.Энхсайхан хэллээ

Түүнчлэн тэрбээр "Вакцин дангаараа халдвараас хамгаалахгүй тул амны хаалтаа тогтмол зүүх, олон хүн цугласан газарт болон битүү орчинд очихгүй байх хэрэгтэй" хэмээн зөвлөв.