Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол цэрэг - Дэлхийн цэрэг

ikon.mn
2021 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол орны баруун хязгаар Ховд аймгаас Улаанбаатар хүртэлх 1500 км-г явган туулж буй Зэвсэгт хүчний 123-р ангийн ахлах ахлагч Э.Даваажамцыг Баянхонгор аймаг дахь Юнител салбарын хамт олон угтаж баяр хүргэлээ.

Түүний хувьд Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулан цэрэг эрийн тэсвэр хатуужлаар бэлэг барьж байгаа нь энэ аж. Цэрэг хүний эр зоригийг олон нийтэд харуулж, өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулахыг зорьж буй ахлах ахлагчид Юнителийн Баянхонгор салбарынхан сүүлийн үеийн ухаалаг гар утас болон Монгол орны өнцөг булан бүрт барих 4G-тэй дата дугаарыг бэлэглэлээ.

 

Ингэснээр аяллаа дуусгах хүртлээ сүлжээ унах, холбоо тасрах зэрэг асуудалгүй, цаг алдалгүйгээр хөдөлгөөнт интернэт ашиглан аяллын мэдээллээ хүргэх боломжтой болсон юм.

Түүний хувьд одоогийн байдлаар 800 гаруй км-г туулаад байгаа бөгөөд өдөрт 35 орчим км замыг туулсаар 07-р сарын 10-нд  буюу Төрийн далбааны өдөр Улаанбаатар хотод ирэхээр төлөвлөсөн ажээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.