ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Долдугаар сарын 4-нөөс Улаанбаатар хотын дөрвөн цэгээс шинэ нисэх буудал руу автобус явуулахаар төлөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг өргөтгөсөн хуралдаан хийж энэ сарын 11-ний өдрийн байдлаарх бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ.

Ажлын хэсгийн даргаар ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом ажиллаж буй.

Өргөтгөсөн хурлын өмнө хил дээр хамтын ажиллагаатай гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн байгууллагууд болон авиа компанийн зарим удирдлага, холбогдох мэргэжилтнүүд шинэ нисэх буудлын зарим тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, бэлтгэл ажлын явцтай танилцав.

Иргэний нисэхийн үндэсний төвийн Дэд дарга Н.Мягмарсүрэнгийн танилцуулснаар ИНЕГ-аас хэрэгжүүлэх 72 ажил 89.2 , шинэ нисэх буудлыг концессын гэрээгээр удирдаж буй “НУБИЭ” ХХК-аас хэрэгжүүлэх 69 ажил 81, нийт гүйцэтгэл 85.1 хувьтай явж байна.

Гэрэл зургийн эх сурвалж: ИНЕГ

Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн А/61 дугаар тушаалаар 34 хүний бүрэлдэхүүнтэй “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төв”-ийг байгуулаад байна. Тус төв “Чингис хаан” ОУНБ-д байрлан нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний нарийвчлан төслийг боловсруулж, “НУБИЭ” ХХК-тай тогтмол уулзалт хийж, санал солилцон хамтарч ажилласаар байгаа юм.

“Чингис хаан" ОУНБ-ын үйл ажиллагааг 2021.07.04-ний өдөр нээхээр төлөвлөж, Монгол Улсын Улаанбаатар хот руу нисэн ирэх болон нисэн хөөрөх бүх арилжааны нислэгүүдийг Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" ОУНБ-д үйлдэх талаар холбогдох /NOTAM/ мэдээллийг олон улсад зарлах ажил зохион байгуулагдаад буй аж.

Ингэснээр шинэ нисэх буудал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа тодорхой болж Буянт-Ухаа ОУНБ-аас зарим ажилтныг үе шаттай шилжүүлэх ажил эхэлсэн байна.

Мөн “Буянт-Ухаа” ОУНБ-аас “Чингис хаан” ОУНБ-д ирэх авто замын маршрутыг үндсэн болон нөөц хувилбараар гаргаж, батлуулах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Скай катеринг ХХК, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК болон бусад байгууллагуудтай холбогдох уулзалтуудыг зохион байгуулан шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргаж ажиллаад байна.

Түүнчлэн агаарын хөлөгт шатахуун хангамжийн болон газрын тусгай үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг нарийвчлан шалган баталгаажуулах ажлууд хийгдээд байгаа талаар ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын Нисэх буудал хариуцсан менежер Б.Ганхуяг хуралд оролцогчдод мэдээлэл өглөө.

Мөн хурлын үеэр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ю.Бямбадорж Улаанбаатар хотоос шинэ нисэх буудал хүрэх нийтийн тээврийн төлөвлөлтийг танилцуулсан. Төлөвлөлтөөр хотын дөрвөн цэгээс шинэ нисэх буудал руу автобус явуулах төсөл боловсруулжээ.

 

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.17] 2021/7/9
Thank you Japanese.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.142] 2021/6/17
Таг мартсан байна ш д. Дээр үед л ашиглалтад орно л гээд хэдэн попууд нь попроод л байсан. Идэж ууж хандаггүй гөлөгнүүд юм аа
0 | 0 Хариулах
Зочин [174.205.65.80] 2021/6/17
7 сарын нислэгийн хуваариа яаралтай гаргаачээ 😡😡😡
0 | 0 Хариулах
Дэмжигч [66.181.182.183] 2021/6/16
Иргэддээ сайн вакцин тарисан улс маскаа авч хаяж байхад бид улам чанга хөл хорих тухай ярьж сууна энэ бол хоцрогдол намчидаа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.89] 2021/6/15
Коронагаа эхлээд хумиачээ!!! ихсээд байхад хэн монгол руу ирэх вэ дээ!!! агаарын юм л яриал яваад бх юмаа энэ Оюук!!! хөрсөн дээрээ бууж ажиллаач!!!
0 | 0 Хариулах
Zochin [126.224.71.184] 2021/6/15
Nuguu hagarsan zamaa zassan yumuu? Hudulguun ehlehees umnu zamaa zasch avaarai. Ongots nisdeg id achaaliin uyer zasna geed haah vii dee. Manaihnii gants chaddag zuil ni shdee
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.75] 2021/6/15
bayartsogt. saikhanbileg nar ih mungu idsen dd. ene buudalaaa tusuliin zakhiral baisan gahai hamarlasan zaluu n 1saya dollar yuyy ch bish gj yaridag gsn. ene 3g shalgah hrregtei dd. shine niseh der.
0 | 0 Хариулах
Зочин [194.110.84.20] 2021/6/15
Оройхон гарч, ширүүхэн дайрах нь дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.89] 2021/6/15
Хүүхэд байхад л баригдаж байсан, Одоо ч ашиглалт анд ороогүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.89] 2021/6/15
Домогт нисэх буудал
0 | 0 Хариулах
saihan zaluu [64.119.26.141] 2021/6/15
hurdan ashiglaltand oruulaachee nowsh yma ta nar neeree
1 | 0 Хариулах
Зочин [188.170.76.42] 2021/6/15
Тээд хилээ хаачихсан байхад хэнд хэрэгтэй юм?
0 | 0 Хариулах
disco dancer [192.82.70.152] 2021/6/15
gantshan neg jijigheen buudliig ashiglaltand oruulchih chadvargui ajil hiij suraagui baij busdiig uzen yadna halamj neheestei.yadaj baihad deed bolovsroliig n 00 jorlon bolgood biznes bolgochihson myis ch geh shig mongoliin hugjil shuud ih deed surguulias hamaaraltai gedegiig oilgoson tsagt l mongol uls hugjih baih hugjie gevel 120 deed surguuuliaa bugdiig n haaj baigaad bur shineer reform hiij erduuu 5 surguulitai l boloh heregtei hen tolgoitoi n ih ded surguuluidaa ordog baival deer.
1 | 0 Хариулах
Эрлэг [66.181.161.30] 2021/6/15
Нисэх нислэггүй байж яах гэж байгаан..хаха...яМар нислэгийн хувиар бхгүй
2 | 0 Хариулах
Kr [202.21.108.136] 2021/6/15
Tegeed l nislegtei bolno shdee malaa
0 | 1 Хариулах
Зочин [66.181.187.153] 2021/6/15
Худагны амсараараа хорвоог сэтгэж байгаа мэлхий.
0 | 0 Хариулах
sak [202.126.90.82] 2021/6/17
haldawar deed tsegtee hureed olon uls awahgui gj bhad niseh buudalaa neenech geh shig yag unendee manaid olsaad baih um bhgui shde solongos ruu heden mongolchuudna garj ajilna china heden hyataduudna irj aljilj horongo oruulna tgd l barag boloo hudalaa tom2 um yariad bhii oorsdiin geh medelgui shine nisehdee ochij oroo toloh ged uhen hatan zutgeed bhii
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.217] 2021/6/15
ongoznii buudal huiten baidag tuhgui hwldej vheh shahdag nisleg buzah huleelegiin tanhim
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.217] 2021/6/15
solongos mongoliig huleej aavahgui usa europ gazariin dundad tengis russia baidal hund l bgaa
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.217] 2021/6/15
zasmal zam ni hagarsan evdersen
0 | 0 Хариулах
arai jijeghen yuma [202.55.191.130] 2021/6/15
barag huuchin buudalaasai ch tomgui jijeghen buudal boljee.neg barisan yum chin oligtoi tomoohon yum barihgui ee. ene achaa abah niseh ineedtei jijeghen yumaa..
6 | 0 Хариулах
Зочин [223.104.39.106] 2021/6/15
tsavchaad tsavchaad husaad husaad nimgen turhsen.
0 | 0 Хариулах
абр [66.181.168.8] 2021/6/15
Google map дээр баримжаалаад хараарай өмнөхөөсөө жижигхэн болсон байналээ, хоолой нэмэгдсэнээс өөр сайжирсан юм нэг ч байхгүй, газар нь ч холдсон
0 | 0 Хариулах
МАН хошигруулна [154.13.1.196] 2021/6/15
Улаан бүс болчихоод хэн хаашаа нисэх гээд байгаа юм бэ. Европын холбоо улаан, улбар шар бүсдээ оруулсан учир 7-14 хоног тусгаарлана. Солонгос бас өвчний тархалт ихтэй нутгаас ирж байгаа хүмүүсийг тусгаарлана гэж байна. Чанаргүй вакцинтай Хятад ирэх жилээс нааш хилээ нээхгүй.
3 | 0 Хариулах
Kr [202.21.108.136] 2021/6/15
Sputnikees l bolson
1 | 2 Хариулах
Сурагч [202.126.89.127] 2021/6/15
Za uuclarai odoo neehgv bol hoshigtiin hondiid ajildag eej mn ajlgv bolood 2jil bolloo oor ajil hiih geheer belen baidal geed oor ajil hiilgehv odoo vnexeer neehgv bol hvvhdiin 100myngaar l amidarj bnn
0 | 2 Хариулах