Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Улам-Оргих: Хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл орохоор халдварын тархалтыг дахиад алдах аюултай

Д.Даваасүрэн, Өдрийн сонин
2021 оны 4 сарын 26
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Улам-Оргихтой ярилцлаа. Тэрээр УОК- ын Шуурхай штабын төлевлөлтийн багийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.

-Халдвар ямар хурдтай, хэрхэн тархаж байгааг та мэргэжлийн хүний зүгээс иргэдэд энгийн байдлаар тайлбарлаад өгөхгүй юү?

-Энэ оны гурван сарын дунд үеэс хот болон хөдөө орон нутагт өвчлөл өргөн тархаж, нэг өдөрт халдвар авах хүний тоо ойролцоогоор таван өдөрт хоёр дахин нэмэгдэж эхэллээ. Өсөлтийн энэ аюултай хурдыг сааруулахын тулд хатуу хөл хорио тогтоосон бөгөөд одоогийн хөл хорионы төгсгөлд дунджаар нэг өдөрт илрэх өвчлөлийн тоог 400 орчимд тогтоон барих бөгөөд үр дүн нь тавдугаар сарын хорьд хүртэл үргэлжлэхээр байгаа.

Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол хүндээр өвчлөх, нас барах хүний тоо гурав дахин байх байсан. Үүнээс цааш хөл хорионоос илүүтэй вакцинжуулалтын нөлөө их байх болно. Вакцины нөлөөгөөр наадмын дараагаас тархалт буурч ирэх ес, аравдугаар сард намжих хандлагатай байна.

Ер нь гадуур тархаж буй халдварын тоо бага үед хувь хүн, гэр бүл өөрсдийгөө бүрэн сэргийлээд явах боломжтой байдаг бол халдварын тоо ихсэхийн хэрээр энэ боломж хумигдаж байдаг. Халдвар авч байгаа хүний ихэнх нь ажлын байрандаа халдвар аваад гэрийнхэндээ тарааж байгаа юм. Хүмүүс ихэвчлэн ойр дотны хүнтзйгээ сзжиггүй харьцаж байгаа нь халдвар тархах эрсдзлийг нэмэгдүүлж байна. Мөн автобус зэрзг олон хүн шахцалдсан, битүү газраас халдвар авах өндөр эрсдзлтэй байна.

-Энэ удаагийн хол хорио эрчимтэй тархалтыг хэр бууруулж чадах бол?

-Хөл хорионоос өмнө халдвар авсан хүмүүс энэ долоо хоногийн сүүлээр илэрнэ, мөн замын түгжрэл багассанаас илрүүлэлтийн хурд нэмэгдэнэ.

Ирэх долоо хоногоос эхлэн халдварын тоо буурч хөл хорионы төгсгөлд болон түүний дараах долоо хоногт 400 орчим болж багасах тооцоо гарч байгаа. Үүнийг хараад "Өө, нөлөө алга аа, хэвээр л байна шүү дээ" гэж бодогдож болох боловч үнэн чанартаа энэ удаагийн хөл хорионы нөлөөгөөр есдүгээр сар хүртэл 100 мянган хүнийг халдвараас сэргийлэх ач холбогдолтой.

Вакцины нөлөөгөөр наадмын дараагаас тархалт буурч ирэх ес, аравдугаар сард намжих хандлагатай байна.

Цаашдын хүндрэлээр өвчилсөн хүмүүсийн 1 хүртэл хувь нь нас барж болзошгүй учраас мянгаад хүний амь насыг сэргийлж байна гэж ойлгож болно. Өнөөдөр хөгшин залуу гэлтгүй хзн ч ковидоор өвчлөөд хүндзрч болзошгүй байгаа тул энэ сэргийлэгдэх тоонд та ч, би ч орж байж болох юм.

Хөл хорио тогтоогоогүй бол нэг өдөрт илрэх өвчлөлийн тоо 3,000 давж болох байлаа.

-Гэхдээ л халдварын тархалтыг бүрэн гүйцэд хумьж чадахгүйгээс хойш хөл хорио нэг л үр дүнгүй мэт иргэдэд санагдаад байх шиг?

-Халдварын тархалтыг хумих тал дээр маск зүүх, зай барих, олон нийтийн үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээг хязгаарлах, сургууль цэцэрлэг хаах зэрэг олон арга байдаг боловч хамгийн үр дүнтэй хоёр л арга байдаг. Эдгээр нь хөл хорио ба вакцинжуулалт юм.

Вакцин гараагүй үед мэдээж хөл хорио юм. Халдвар тархалтыг таслан зогсоох, нөлөөг нь бууруулах зорилгоор хөл хориог орон зай, цаг хугацаа, хөдөлгөөний хувьд янз бүрийн арга хэлбэрээр зохион байгуулдаг. Хөл хориогоор халдварыг бүрэн дарна гэвэл дор хаяж 45 хоногийн хөл хорио хэрэгтэй байдгийг олон улсын туршлага харуулж байна.

вакцинтай залгасан учраас цаашид хүн амыг аль болох хурдан хугацаанд вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй арга болно.

Гэвч аль нэг замаар дахиад л дэгдэнэ. Тэгэхлээр улсын хэмжээнд тогтоосон хатуу хөл хорио ямар ч үр дүнгүй байна гэж хүмүүс бодож байж болох юм. Гэвч зорьсон үр дүндээ хүрсээр ирснийг цохон тэмдэглэе.

Тухайлбал, эхний хоёр удаагийн хөл хорионы үр дүнд өдөрт гарах халдварын дундаж тоог 20 орчимд байлгаж халдварын голомтыг хоёрдугаар cap хүртэл хяналтандаа байлгаж чадсаны үрээр нас баралт маш бага байсан. Ийм үр дүнтэйгээр вакцинжуулалттай золгосон. Харин цагаан сарын үеийн хөл хорионы үр дүн гуравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилж энэ дундаж тоог 40 орчимд барьж ирсэн.

Гуравдугаар сарын дундаас харин ядаж ажлын амралтын дөрев нийтдээ есөн хоногийн хөл хорио тогтоосон бол тооцоо ёсоор 40 гэсэн энэ тоог цаашид ч тогтоон барих боломж байсан. Харамсалтай нь бид цаг алдсаар 1,000 гаргачихлаа. Нэгэнт вакцинтай залгасан учраас цаашид хүн амыг аль болох хурдан хугацаанд вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй арга болно.

-Аль ч оронд ямар ч өвчний үед эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмж, мэдлэг чадвар хамгийн гол үүрэгтэй. Гэтэл манай УОК-ын шийдвэрүүдээс харахад эрдэмтдийн зөвлөлийн мэргэжлийн санал зөвлөмжийг тоохгүй, хайхрахгүй байх шиг?

-Ковидтой амжилттай тэмцэж байгаа улс орнууд их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагаа их түшиж ажиллаж байна. Тухайлбал, Ирланд, Япон, Тайвань, Шинэ Зеланд улсуудыг нэрлэж болно.

Засгийн газар, УОК-ын хувьд эдийн засаг уу, эрүүл мэнд үү гэсэн сонголтон дээр байсан. Чиглэл чиглэлийн эрдэмтэд ч өөр өөрийн зөвлөмж хүргүүлсэн байх.

Манай судалгааны багийн зүгээс (одоо бол төлөвлөлтийн баг) болон ХӨСҮТ-ийн судалгааны багаас хөл хорио тогтоох хамгийн боломжит хувилбаруудыг удаа дараа гарган өгч, ЭМЯ-наас нэгтгэн УОК-т саналаа хүргүүлж тохиолдох хүндрэлүүдийг урьдчилан хэлж байсан.

Ер нь судалгаа дүгнэлтээ салбар салбарын эрдэмтэд нэгтгэн боловсруулж санал нэгтэй өгч байх тал дзэр анхаарууштай санагддаг. Энэ тал дээр зохих зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаа гэсэн.

-Үнэхээр бодит байдал дээр эрдэмтдийнхээ үгийг сонсож байна уу. Учир нь энэ бол өнөөгийн нөхцөлд хүний амиар хэмжигдэж буй хамгийн том асуудал болчихоод байгааг та бид харж байгаа шүү дээ?

-Тийм ээ, энэ тал дээр яг фронтод ажиллаж байгаа мэргэжилтнүүдийнхээ, эрдэмтдийнхээ үгийг саналыг хүндэтгэлтэй, чухалчлан сонсох шаардлагатай гэж байнга харагддаг. Эрдэмтэд шийдвэр гаргахад хамгийн их хэрэгтэй байгаа зүйлийг мэдэж байгаа. Манай тооцоо, шинжилгээний багийн тухайд гэвэл цаашдын прогнозыг цаг тухайд нь гарган өгч байгаа. Бид анх дотоодын анхны халдвар гарах үед буюу 2020 оны арваннэгдүгэзр сарын 22-ноос эхлэн УОК, шуурхай штабын дэргэдэх судалгаа шинжилгээний бүлэгт ажиллаж эхзлсэн.

Энэ бүлэг өдөр бүр цуглан өглөө үдэшгүй ажиллаж, нууцын гэрээ байгуулж 2-3 хоногт нэг удаа шинжлэх ухааны үндэслэлтэй тайлан зөвлөмж гарган өгч байсан.

Халдвар, тархвар судлал, анагаахын мэргэжилтнүүд мөн математик-физикийн хүмүүс багтсан сайхан баг ажиллаж байсан. Харамсалтай нь энэ шуурхай бүлгийг тараагаад зарим эрдэмтдийг нь УОК-ийн дэргэдэх зрдэмтдийн зөвлөлд нийлүүлзн ажиллуулж байна. Энэ зөвлөл өдөр бүр хуралддаггүй, тодорхой асуудалд хзрэгтэй үед хаяа нэг хуралддаг байнгын ажиллагаа байхгүй.

Заримдаа асуудлыг санал хураалтаар шийддэг нь учир дутагдалтай. Энэ зөвлөлийг байнгын ажиллагаатай болгож, эрч хүчтэй ажиллах эрдэмтдээр шинэчлэх шаардлагатай санагддаг. Товчхондоо УОК шийдвзр гаргахдаа голомтод тулж ажиллаж буй эмч, эрдэмтдийнхээ дүгнэлтийг илүү үндэслэх хэрэгтэй байна.

-Таны хувьд халдварыг хөл хорионоос гадна ямар байдлаар хумих боломжтой гэж харж байна вэ?

-Вакцинжуулалт. Нэгэнт вакцин гараад ирсэн учраас дэлхий нийтээрээ энэ л аргыг сонгож байна. Вакцин ийм хурдан хугацаанд бий болж байгаа нь шинжлэх ухааны ач гавьяа юм.

Хөл хорио бол эрс өсөлтийг удаашруулан цаг хожиж, эрүүл мэндийн системийг цагаан тугаа өргөхөөс хамгаалах ач холбогдолтой боловч нэг мөсөн хэзээ ч дарж чадахгүй. Харин вакцинжуулалтаар дарах боломжтой.

Түүнээс гадна ухамсарт хүн бүр энэхүү өвчний талаар үнэн зөв мэдлэгтэй болох нь түүнээс сэргийлэх гол зэвсэг. Шинэ төрлийн цар тахал дэлгэрээд жил тойрон болоход түүний талаарх үнэн зөв мэдлэг мэдээлэл хангалттай их бий боллоо. Нийтийн сүлжээний элдэв мэдээллээр аж амьдралаа эрсдэлд оруулж болохгүй нь ойлгомжтой. Харамсалтай нь бодит амьдрал дээр эсрэгээрээ байна. Дээр дооргүй үүнд их анхаарах шаардлагатай байгаа. Өөрөө хичээвэл халдвар авахгүй байх бүрэн боломжтой.

-Намар гэхэд халдварыг намжааж чадах болов уу?

-Тооцоо шаардахгүй хоёр зүйлийг хэлье.

Хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл орохоор халдварын тархалтыг дахиад алдах аюултай. Нэгдүгээрт, ирэх хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаа гарцаагүй эхлэхээс өөр аргагүй. Гэвч энэ үед сурагчид вакцинд хамрагдаагүй байгаагийн улмаас сургуулиуд халдварын голомт болох аюултай.

Өнөөдөр гэхэд ковидоос өвчилсөн 4-5 хүний нэг нь хүүхэд байна. Иймд хүүхэд, сурагчдыг вакцинд хамруулах боломжийн талаар одооноос онцгой анхааран төлөвлөж ажиллах шаардлагатай. Дэлхийд ийм боломж гараад эхэллээ. Энэ бол БШУЯ-ны шийдвэрлэх тулгамдсан асуудал байх.

Хоёрдугаарт, вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа вакцины хамгаалах нөлөө ямар байх талаар тодорхой судалгаа хомс байна. Иймд насанд хүрэгчид энэ оны зургаа, долдугаар сард вакцинжуулалтын хоёр тунд бүрэн хамрагдлаа гэхэд ирэх жилийн томуугийн хоёр дахь дзгдэлтийн үе болон цагаан сарын өмнө ковид дахин өргөн тархаж, энэ хаврын байдал давтагдаж болзошгүй байгааг одооноос анхааран ажиллах шаардлагатай.

Зураг