ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН
ЭМЯ: Дөрөвдүгээр сарын 9, 10, 11, 12-нд вакцины хоёр дахь тунг тариулах байсан иргэдийг маргааш дархлаажуулалтад хамруулна
iKon.MN
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/
Маргаашаас дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж өдөрт дунджаар 60,000 хүнийг хамруулна гэдгийг УОК-оос мэдээлсэн. Ингэхдээ вакцины хоёр дахь тунг хийлгэх иргэдийг эхний ээлжинд хамруулах юм.
Тэгвэл дөрөвдүгээр сарын 9, 10, 11, 12-нд вакцины хоёрдугаар тунгаа тариулах хуваарьтай байсан хүмүүсийг МАРГААШ дархлаажуулалтад хамруулна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын цэгийн талаар нарийн мэдээллийг өгөх юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
