Маргаашаас вакцинжуулалт эхлэхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 649,236, хоёрдугаар тунд 64,469 хүн хамрагдсан байна.
Нийт вакцинд хамрагдсан зорилтот бүлгийн иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл,
Бид цаашид вакцинжуулалтад аль болох эрсдэлтэй, зорилтод бүлгийг түлхүү хамруулна. Хэдийгээр вакцин хангалттай ирж байгаа ч Эрүүл мэндийн яамны зүгээс зорилтод бүлгийн иргэдээ эхэлж вакцинжуулах бодлого барьж буй.
Ингэснээр бид богино хугацаанд эрсдэлт бүлгийн иргэдээ хүндрэл, нас баралтаас сэргийлж чадна” гэв.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Хороо дүүргээс гаргасан хуваарийн дагуу иргэдийг вакцины давтан болон эхний тунд хамруулах бөгөөд дураараа дархлаажуулалтын цэгт очиж оочер дараалал үүсгэх шаардлагагүй. Давтан вакцинжуулалтыг тогтоосон хуваарийн дагуу л хийнэ.
Дархлаажуулалтын ажилд эрүүл мэндийн 1,890 ажилтан дайчлагдан ажиллана. Түүнээс гадна УЗН болон резидент эмч нар дайчлагдаж байгаа.
Өөрөөр хэлбэл, Өрхийн ЭМТ болон хорооноос тухайн өдөр вакцинжуулалтад хамрагдахаар товлогдсон хүмүүст утсаар болон өөрсдийн мэдээллийн сувгаар хэдэн цагаас аль цэгт очиж вакцинд хамрагдахыг хэлнэ. Тэрхүү зарлал авсан хүмүүс л тухайн өдрөө заасан хугацаанд вакцинд хамрагдах ёстой” гэдгийг хэллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|