ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хязгаарлалтад ороогүй байгууллагынханд үйлчлэх нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмж 641 болгожээ

ikon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын хэмжээнд 870 гаруй автобусны буудал байдаг. Тэдгээрээс Таван шар, Саппоро, Офицеруудын ордон, Багшийн дээд, 21-р хороолол зэрэг 10 гаруй автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй, хамгийн өндөр ачаалалтай байдаг аж. Учир нь эдгээр буудлаас иргэд хамгийн их дамжин суудаг. 

Өчигдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол өнөөдөр автобусны тоог нэмж 641 болгожээ.

Иргэдийн зорчилт их байна

Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Тээврийн хэрэгслийн тоог хоёр дахин нэмсэн. Иргэдийн зорчилт өндөр байна.

Хяналт, шалгалтын байцаагч нар иргэд хоорондын зай барилтыг шалгаж байгаа ч зорчигчдын тоо буурахгүй байна” гэлээ.

Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд  “Өчигдөр нийтийн тээврээр 110,898 зорчигч үйлчлүүлсэн. Үүний 63 хувь нь энгийн картаар төлбөр төлж зорчсон иргэд. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын иргэд нийт зорчигчдын 63 хувийг эзэлж байна гэж ойлгож болно. 36 хувь буюу 40,623 зорчигч хөнгөлөлттэй карт ашигласан. Ахмадын картаар зорчигчид 23 хувийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд есөн хувийг эзэлж байна” хэмээн ярилаа.

Энгийн иргэд бичиг баримтаа шалгуулдаггүй. Ажилдаа явж байна гэж хэлдэг

Мөн иргэдэд хяналт тавьж буй Нийтийн тээврийн үйлчилгээний газрын шалгагч нар “Ачаалал их байна. Тэр дундаа өглөө 07:00-08:00 цагийн хооронд ачаалал хамгийн их байдаг. Өдөр бол харьцангуй бага байна.

Өчигдөр нийт зорчигчдын 30 гаруй хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байсан. Өнөөдөр ч мөн ялгаагүй байх дүр зураг ажиглагдаж байна. Албан хаагчид иргэдийн бичиг баримтыг шалгаж, зарим хүнийг буцааж байгаа.

Зөвшөөрөгдсөн 15 салбарын иргэд бичиг баримттайгаа явж байгаа ч бичиг баримтгүй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Энгийн иргэд бичиг баримтаа шалгуулдаггүй. Ажилдаа явж байна гэж хэлдэг” хэмээсэн бол иргэд “Автобус ойрхон ирж байгаа ч хүн их байна” гэдгийг хэлж байв.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Gg [185.167.116.219] 2021/4/14
Ajildaa ywj bn gehgui oor yu gehin erguu alnii vsnvvd shv erni haashaa ch ywsan ta nart pad bnuu golognuudee
0 | 4 Хариулах
lol [139.5.218.221] 2021/4/14
Та нар бүгд нэг өөрийн гэсэн бодлоо тулгах үзэлтэй мулгуу ард түмэн юмаа. Аа ёстой нээрээ ингэчих, тэгчих ингэчихвэл л ингээд л боллоо энэ тэр lol. Наадуул чинь та нарыг тоохгүй шүү дээ. Тэгэж өөрсдийгөө стрессдүүлж байхаар гэртээ ном уншиж, гадаа гарч гимнастик хийж тархи болон биеэ тордоцгоо. lol
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.79] 2021/4/13
ОГТ МАШИНГҮЙ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ ГЭСЭН Ч АВТОБУС НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. БҮР ТЭГЭЭД ЗАЙЛШГҮЙ АЖИЛТАЙ ХҮМҮҮСЭЭ Ч ЗӨӨЖ ДИЙЛЭХГҮЙ БАЙНА. ХОРИО ТАВИГДВАЛ БҮР Ч АМЖИХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ.
0 | 0 Хариулах
би [202.9.40.195] 2021/4/13
Зөвшөөрөлгүй хий сэлгүүцээд байгаа тэнэмэлүүдийг 300,000р торгоно гээд зарлачих. цагаан сараар 500,000 р торгох сургаар хөл хөдөлгөөн бага байсан шүү.
0 | 0 Хариулах
wrtt [192.82.70.188] 2021/4/13
Заавал цагдаа зогсоож байж тэнэхгүй байх ухамсартай гэжүү
3 | 0 Хариулах
зочин [202.131.243.186] 2021/4/13
Автобусаа больчооч. Энэ чигээрээ байвал тэг зогсолт чинь ямар ч үр дүнгүй өнгөрөх бололтой. Нэг хэсэг нь бусдыгаа гэр бүлээ бодоод хоригдоод байдаг гэтэл зарим эргүүнүүд нь бүр тэнээд салахгүй юмаа. Ийм юм бол тэг зогсолт хийх хэрэг байна уу болих хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [202.179.24.17] 2021/4/13
Автобусаар явуулах гээд чичрээд бдаг нь ямар учиртайм бэээээ Машины хөл хорио юмуу хаашайн малнууд чинь Нэг хэмжиж 7 огтлоод бдиймуу
2 | 0 Хариулах
Зочин [64.119.27.29] 2021/4/13
Хөл хорио гэж байхгүй, автобусаараа чөлөөтэй зорчицгоо
0 | 2 Хариулах
Зочин [66.181.190.79] 2021/4/13
ажилгүй хоригдсон хүмүүс дэлгүүр захаар л холхидог өнөөх нь давтагдаж бн үр дүн муутай хөл хорио болох нь ойлгомжтой бн
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.79] 2021/4/13
ger horoolol dotor bdag zahuud bituu l yvj bn languunuud ch huns zarh neriidleer zarhgui ym alg bn yaasan uhamsargui ym ve
1 | 0 Хариулах
Эргүү шийдвэр [122.201.24.55] 2021/4/13
Автобусаа зогсоо.бүгдийг нь тэр 15 байгууллагадаа хувиарлаад өгчих
3 | 0 Хариулах
Зочин [107.117.168.127] 2021/4/13
Barag l engiin ve shigee yawaad bgn bishvv
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.250] 2021/4/13
Хатуу хол хорио гэж байсны хэрэг байна уу ингэж зорчуулаад байх юм бол.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.20] 2021/4/13
Engiin hvms in zorchij bn. Iim bhad horioni vr dvn garahgvi shdee
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.89] 2021/4/13
t1 mal sumyabazar baga angiin bolovsroltoi yadaj boli
3 | 0 Хариулах