Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: 300,000 төгрөгөө аваагүй бол ebarimt.mn-д шинээр бүртгүүлэхэд 1-2 хоногт дансанд тань орно

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорионы 15 хоногийн хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор болсон билээ.

Хэрэв та 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол яах ёстойг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлалаа.

Тэрбээр "Монгол Улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол: 

  • 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн
  • Тэтгэврийн насанд арай хүрээгүй  
  • Одоогийн байдлаар Монгол Улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй 
  • Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй байгаа 
  • Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй 
  • Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй 
  • Малчны А дансаа бүртгүүлээгүй 
  • 1,072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй байх нь.
Тиймээс та дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэхэд өөрийн дотоодын /Монгол Улсын/ банкны дансандаа хүлээн авна. 

Хэрэв та дээрх заавраар бүртгүүлсэн л бол "минийх хэзээ орох вэ, хэнд хандах  вэ" гэж асуух шаардлагагүй, 1-2 хоног хүлээх хэрэгтэй юм.

Одоогоор ажлын хоёр өдөрт нийт хүн амын 85% нь 300,000 төгрөгөө хүлээж аваад байна.

Өчигдөр, өнөөдөр амралтын өдөр таарлаа. Маргаашаас хөл хорионоос үл хамаарч гүйлгээ үргэлжлэн хийгдэнэ. 7-10 хоногт багтааж дуусгахаар ажиллаж байна.

Энэ тэтгэмжийг аливаа өр зээлэнд огт суутгах ёсгүй" гэв.