НОК-ын дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр хотын дарга алслагдсан хорооны иргэдийг хөл хорионы үеэр хэрхэн зорчуулах талаар мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн автотээврийн товчоодод зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед зорчино. Ингэхдээ иргэний үнэмлэх дээрх хаяг, үйл ажиллагаа явуулах байгууллагын ажилтан гэдгийг нотлох үнэмлэх, байгууллагын гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх зохицуулалт хийлээ" хэмээн хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!