Эрүүл мэндийн сайд С.Энхболд дөрөвдүгээр сарын 3-15-нд хийх ажлуудын талаар танилцууллаа.
Түүний мэдээлснээр дөрөвдүгээр сарын 2-нд БНХАУ-ын Синофарм компанийн хөгжүүлсэн Verocell вакцины 300,000 тун, дөрөвдүгээр сарын 10-ны дотор дахин 600,000 тун буюу нийт 900,000 тун Verocell вакцин ирэх юм байна. Түүнчлэн ирэх сард ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V вакциныг манай улс татан авна.
Ийнхүү вакцины нөөцийг бүрдүүлснээр вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ.
Мөн ирэх сарын 3-15-нд тандалт судалгааны багийг өргөжүүлж, батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг судлах, үйл ажиллагаа нь үл тасалдах байгууллагуудад тандалт судалгааг эрчимтэй хийх болон ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөжээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
|