Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийн хүрээнд 153 тэрбум төгрөгийг 2,431 зээлдэгчид олгоод байна
Улсын Онцгой комисс болон Засгийн газрын зарим гишүүн хамтран Засгийн газрын шийдвэр болон 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Банкуудтай ерөнхий гэрээ байгуулснаас хойш ажлын 16 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд гурван төрлийн зээл олгож байгаа бөгөөд нийт 558.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Зорьж буй гүйцэтгэл 5.6 хувьтай явж байна" гэв.
- 3 хувийн хүүтэй ажлын байр дэмжих зээл: 29-ний өдрийн байдлаар 152.8 тэрбум төгрөгийг 2,431 зээлдэгчид олгожээ. 149.4 тэрбум төгрөгийг шинэ зээлээр олгоод байна. Нийт ирсэн 32,456 хүсэлтийн 998-аас нь татгалзсан байна.
- Ипотекийн зээл: 2,043 зээлдэгчид 153.9 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.
- Монголбанкы репо санхүүжилт:
Мөн 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 2,554 НӨАТ төлөгч шинээр бүртгүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2-3 дахин өссөн үзүүлэлт.
Тодруулбал, 2019 оны эхний улиралд 860 НӨАТ төлөгч шинээр бүртгүүлж байсан бол 2020 оны эхний улиралд 1,065 НӨАТ төлөгч бүртгүүлж байжээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн хүлээлт өөдрөг байгаа болон зээлийн бүтээгдэхүүнүүдийн хүртээмжийг улам нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарах шаардлагатай байгааг илтгэж байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Түүнчлэн тэрбээр "Гурван хувийн хүүтэй зээлийг төрийн зохион байгуулалтаар банкны эх үүсвэрээр олгож байгаагүй. Энэ нь олон иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг болж байгаа бөгөөд тавдугаар сар гэхэд гүйцэтгэл нь өндөр болно. Цаашид зээл авах нөөц боломжтой аж ахуйн нэгжүүд их байвал энэхүү зээлийг үргэлжлүүлэх боломж, эх үүсвэрүүдийг судалж байна" гэсэн юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
