• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хязгаарлалтад орж байгаа иргэн, ААН-үүдэд зарим дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, танилцуулах үүргийг Сангийн сайдад өгчээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос танилцууллаа. 

Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Ажиллахгүй ААН-үүдэд эдийн засгийн ямар дэмжлэг үзүүлэх вэ. Төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага 30 хувиар ажиллах юм байна. Төрийн албан хаагчид гэрээсээ ажиллаад цалингаа бүтэн авдаг байх. Хувийн хэвшлийнхний тодорхой хэсэг нь цалингаа хасуулж байгаа. Энэ бүгдэд ямар зохицуулалт хийгдэх вэ. Зах худалдааны төвүүдийг таван өдрөөр мөн 30 хувь нь ажиллана гэлээ. Цөөхөн хүн ажиллахаар түрээсийн зардлаа олох гэж байна гээд үнийн өсөлт бий болохгүй юу. Бүтээн байгуулалтын салбарын санхүүжилт хугацаандаа олгогдох уу?

-С.Амарсайхан: Хязгаарлалтад өртөж байгаа иргэн, ААН-үүдэд зарим дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, танилцуулах үүргийг Сангийн сайдад өгсөн.

Бүтээн байгуулалтын улирал манайд богинохон байдаг. Зам, дэд бүтэц ХАА, барилгын салбарын ажилтнууд тухайн газраа халдвар хамгааллын дэглэмээ барьж ажиллана. Хүний хязгаар зааж байгаа нь олноороо дотоод орчинд бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Саяын дурдсан томоохон салбарууд ихэнх нь гадаад орчинд ажилладаг учраас халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллах боломжтой гэж ийм зохицуулалт хийж байгаа.

14 хоногийн хугацаанд төрийн ч бай, хувийн ч бай ААН-үүд болбол цахимаар, болохгүй бол бөөгнөрөл үүсгэхгүй ажиллана. Мэдээж үүнд хоол үйлдвэрлэл, эрчим хүчний салбар гээд онцлог салбар бий. Энэ бүхэнд халдвар хамгааллын дэглэмээ сахина.

Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд дархлаажуулалтын вакцин хүргэх зэрэг зохион байгуулах ажлууд бий. Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр Сангийн яам, Засгийн газар онцгой анхаарч байна.

Нийлүүлэлт болон эрэлтийн хомсдол үүсэх тохиолдол ойрын хугацаанд гарахгүй

-Б.Жавхлан: Хөрөнгө оруулалттай холбоотой санхүүжилтэд ямар ч саад гараагүй байгаа. Нэгдүгээр улирлын байдлаар нийт хөрөнгө оруулалтын 30 хувийн ажлууд эхлээд байна. Эдийн засгийн төсөөлөл эерэг байна. Тиймээс иргэд халдваргүйтгэлийн дэглэмээ маш сайн сахиарай гэж хүсмээр байна. Эдийн засгийн дэмжих зорилтод Засгийн газар тууштай байгаа.

Гэхдээ бид иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын улаан шугаман дээгүүр алхаж гарах эрхгүй. Нөгөө талд эдийн засгаа дэмжихгүй бол эрүүл мэндээ ч хамгаалах боломжгүй болох эрсдэл бүх оронд байна. Эрүүл мэнд, эдийн засгаа хоёуланг нь хамгаалбал КОВИД-19-ийг бид бүрэн ялна. Ам.долларын ханш долоон сарын турш тогтвортой байна. Үнийн хувьд тогтвортой байна. Нийлүүлэлт болон эрэлтийн хомсдол үүсэх тохиолдол ойрын хугацаанд гарахгүй.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ЛОТУС ТАНГ [64.119.25.200] 2021/4/1
ЛОТУС ТАНГ ЦЭНХЭРҮҮДИЙН РЕСТОРАН
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.51] 2021/4/1
Хязгаарлалт хийхээсээ өмнө наад асуудлаа шийдчихсэн байдаггүй юм уу?
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.174] 2021/4/1
Энэ кофe шопууд чинь хэдэн цаг хүртэл ажилдаг юм бэ шөнө 10 цагаас хаахын энэ орой болсон хойно хэн тэнд нь суугаад яг юу уудагын арай л байна аа ажилдаг цагыг нь харж үзэж зохицуулалт хийж болдоггүй юм уу
1 | 1 Хариулах
Зочин [193.218.118.101] 2021/3/31
Энэ зээлийг барьцаа хөрөнгөөр өгч байгаа бол харин ч нугалаа үүсгэж өөрсдийн аж ахуйн нэгжүүдийг угжиж байна. Энэ бол КОВИДООР далимдуулсан гэмт хэрэг, луйвар. Яг үнэндээ харин ч барьцаа хөрөнгийн боломжгүй аж ахуйн нэгжүүддээ илүү олгох ёстой шүү!!!
4 | 0 Хариулах
zochin [202.55.188.110] 2021/3/31
Хаалгасан газрууд тереес нехен телберее хэрэгтэй бол аваарай. Тэмцэж чадахгуй бол хохироод улддээ
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.150] 2021/3/31
DAVAR LALRUD
0 | 0 Хариулах
зочин [192.82.68.13] 2021/3/31
Нийгмийн даатгалынхан сар болгон 1-5 хооронд тайлангаа заавал цаасаар авчирч тушаа тэгэхгүй бол торгоно гэж дарамтлаж бгаа маш их хүнтэй очер дугаар ихтэй.Байцаагч нар нь нэг өдөр амраад нэг өдөр ажилладаг гээд хүнд суртал ихтэй бөөн уур уцаар бх юмаа
3 | 0 Хариулах