ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

САНАЛ АСУУЛГА: Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт өгөх “ЗАЛУУ ХҮН ТАНЫ САНАЛ” ЦАХИМ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ

ikon.mn
2021 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-с нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тусгах ‘’ЗАЛУУ ХҮН ТАНЫ САНАЛ’’ цахим асуулга эхлүүлээд байна.

Манай улсад 18-35 насны залуучууд нийт хүн амын 38 орчим хувийг эзэлдэг. Энэ нь гурван хүн тутмын нэг нь залуу хүн байна гэсэн үг. Залуучуудын эзлэх байр суурь тооны хувьд давуу байгаа боловч нийгэм, улс төрийн оролцоо тийм ч хангалттай биш гэдгийг судалгаанууд харуулдаг.

Иймээс залуучуудын амьдралд түгээмэл тулгамдаж байгаа саад бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замуудыг Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тусгах зорилготой юм.

Санал асуулгыг мэдээ мэдээллийн портал www.ikon.mn сайтад байршуулан авч байгаа бөгөөд гуравдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 26-ныг дуустал авна. 

Монгол Улсыг зургаан жилийн турш төлөөлөх, ”Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” -ээ сонгох хариуцлагатай цаг үеийн өмнө залуучууд ирээд байна. Та бүхнийг санал асуулгад идэвхитэй оролцож, нийгэм, улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэхийг НАМЗХ-с уриалж байна.

Та  санал асуулгад идэвхтэй оролцоно уу. 

Санал асуулга