Манай улсын иргэд 2020 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэйд нь Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ
Манай улсын иргэд 2020 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ.
Сонирхуулахад, 2020 онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Анар, Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ, Сондор, Мишээл нэрийг түгээмэл өгсөн байна.
Охидод хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2020 онд өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй. Харин хөвгүүддээ Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
