Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Мөнх-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Дөлгөөн, Энхжин гэх нэр хамгийн түгээмэл байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсад таньтай ижил нэртэй хэдэн хүн байдаг, Монгол Улсын хамгийн урт ямар нэрүүд байдаг зэрэг сонирхолтой мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. 

Тухайлбал, Монголын хамгийн урт нэр 39 үсгээс бүрдсэн МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО гэх нэр аж.  

Таньтай ижил нэртэй хэдэн хүн байдгийг ЭНД дарж харна уу

Хүснэгт 1. Монгол Улсын хамгийн урт арван нэр

Нэр

Үсгийн тоо

1

МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО

 

39

2


ЛИМБЭНЭГШИГМИЧИГБОЛДЖАЛБААДАНЗАНРАВЖАА

 

38

3


ДОРЖСҮРЭНЖАНЦАНХОРЛООНЭРГҮЙБААТАР

 

33

4


АЛЕКСАНДРМАКФАРЛЭЙНХАЗЕЛВҮҮДЖР

 

30

5


МАКСИМИЛАНАЛЕКСАНДРБОДЬГЭРЭЛ

 

28

6


СЭБАСТИАОБОЛДБААТАРБАРРИАС

 

26

7


ГҮРСОРОНЗОНГОМБОСҮРЭНБОЛД

 

25

8


АМАРБАЯСГАЛАНТБАЯРЖАВХЛАН

 

25

9


ДАНЗАНВААНЧИГПЭРЭНЛЭЙЖАМЦ

 

25

10


ГАНГАНТОГОСӨЛЗИЙБАЯСГАЛАН

 

25

Монгол Улсад Бат-Эрдэнэ гэх нэртэй 15,449 хүн, Тэмүүлэн гэх нэртэй 13,274 хүн байдаг.

Өөрөөр хэлбэл Монгол Улс дахь түгээмэл нэрийг Бат-эрдэнэ, Тэмүүлэн, Хулан, Номин-Эрдэнэ гэх нэрс тэргүүлж байна.

Хүснэгт 2. Хамгийн түгээмэл арван нэр

Нэр

Тоо

1

БАТЭРДЭНЭ

15,449

2

ТЭМҮҮЛЭН

13,274

3

ХУЛАН

13,161

4

НОМИНЭРДЭНЭ

12,819

5

БИЛГҮҮН

12,202

6

ТӨГӨЛДӨР

12,066

7

ДӨЛГӨӨН

11,965

8

МИШЭЭЛ

11,872

9

МӨНХЭРДЭНЭ

11,861

10

ЭНХЖИН

11,812

Нэмж сонирхуулахад, хамгийн ховор нэрүүд нь аймгуудын нэрээр нэрлэгдсэн хүмүүс байна.