Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа хамгаалах 10 их наяд төгрөгийн хөтөлбөр болон эдийн засгийн статистик үзүүлэлтийн талаар Монголбанкнаас мэдээлж байна.
ШУУД ҮЗЭХ:
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанкны зүгээс тус хөтөлбөрт дэмжиж оролцоно. Тэр утгаараа төлөвлөгөөг боловсруулахад хамт ажилласан. 2020 он хорио цээрийн үед ажилласан жил болж өнгөрсөн тул 2021 онд тусгайлсан хөтөлбөр гаргаж байж эдийн засгаа зөв сэргээх зайлшгүй шаардлага тулгарсан. Төсөв агшилттай болсон үед Төв банкны зүгээс төсөв мөнгөний бодлогоо уялдуулахаар ажиллаж байна.
Ажлын байрыг хадгалахад зориулсан гурван жилийн хугацаатай, 3%-ийн хүүтэй хоёр их наяд төгрөгийн зээлийн тухайд Төв банкнаас мөнгө шинээр нийлүүлэхгүй. Төв банкнаас энэ мөнгө гарахгүй гэсэн үг. 2020 оны туршид арилжааны банкуудын нөөц хэлбэрээр Монголбанканд хадгалуулж байсан 8 орчим их наяд төгрөгийн үнэт цаасны үлдэгдлээс санхүүжүүлж гаргахаар тооцоолсон” гэдгийг тэрбээр хэллээ
10 их наяд төгрөгийн хөтөлбөр зургаан бүрэлдэхүүнтэй. Үүнд,
Мөн "Монголбанкнаас Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10.5%-ийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээг 2020 оны дөрөвдүгээр улиралд эхлүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд 2020 оны арван хоёрдугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1,536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болон зээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр ашиглаад байна.
Өөрөөр хэлбэл Репо санхүүжилтийн хүү 10.5% байгаа зээлийн дундаж хүүнээс 4-5 нэгж хувиар бага байна. Тиймээс 2021 онд санхүүжилтийг нь нэмэгдүүлж, хоёр их наяд төгрөг хүртэл репо санхүүлжилт олгох боломжтой гэж үзсэн" гэлээ.
Мөнгөний бодлогын хорооноос 2021 оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу хоёрдугаар сарын 22-ны өдөр Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн, Богд, Капитрон, Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод буй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!