Ж.Гантулга: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 88-89 хувь нь теле хичээлдээ хамрагдаж байна
КОВИД-19 цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал болон теле, цахим хичээлийн үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "2020-2021 оны хичээлийн жилд нийслэлд 2-5 настнуудын 76 хувь буюу 111,572 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн
- ахлах ангид 45,124
- дунд ангид 100,634
- бага ангид 172,220 сурагч суралцаж байгаа юм.
2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн танхимын сургалтыг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн. 2020 онд нийт 15 долоо хоногийн хугацаанд сурагчид теле хэлбэрээр хичээлээ үзсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 88-89 хувь нь теле хичээлдээ хамрагдаж байгаа тухай судалгаа гарсан.
Теле хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг шалтгаанаар нь авч үзвэл:
- 5 хувь нь өвчтэй
- 2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй
- 19 хувь нь багштайгаа огт холбоо бариагүй
- 25 хувь нь интернетгүй
- 4 хувь нь зурагтгүй
- 10 хувь нь гар утасгүй
- 17 хувь нь дата авах боломжгүй байна" гэлээ.
Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн 80 хувь нь теле хичээлээ үзэж байгаа аж. Цэцэрлэгийн насныхны теле хичээлдээ хамрагдаагүй шалтгааныг ангилбал:
- 10 хувь нь эрүүл мэндийн шалтгаантай
- 42 хувь нь тасалсан
- 18 хувь нь теле хичээлээ үзэх боломжгүй
- 30 хувь нь бусад шалтгаанаар теле хичээлдээ хамрагдаагүй байна.
Шууд үзэх:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
