ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британид коронавирусийн эсрэг вакцинжуулалтын дараа өвчний хүндрэл эрс буурсныг эхний судалгаа харууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Их Британид хэрэгжиж байгаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтын аяны үр дүнгийн талаар эхний судалгааны тайлан Даваа гарагт нийтлэгджээ.

Судалгааг Шотландын бараг бүх хүн ам буюу 5.4 сая хүний арванхоёрдугаар сарын 8-наас хоёрдугаар сарын 15 хүртлэх эрүүл мэндийн мэдээллийг үндэслэн гүйцэтгэсэн байна.

Эдгээрээс 1.1 сая гаруй нь Pfizer/BioNTech, AstraZeneca/Oxford-ийн хоёр вакцины аль нэгийг нэг тунгаар хийлгэсэн хүмүүс байжээ.

Тэдгээрийг вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад нэг тун вакцин хийлгэснээс хойш дөрвөн долоо хоногийн дараа өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдэл дунджаар 84 хувиар буурсан байжээ.

Их Британи улс аль болох олон хүнийг дархлаажуулахын тулд нэг хүнд хоёр тун вакцин хийхийн оронд нэг тун вакцин хийж байгаа юм.

Хоёр тун хийлгэсэн хүний тоо харьцангуй цөөхөн байгаа. Гэтэл аль аль вакцинаас ердөө нэг тун хийсний дараа ийм үр дүнтэй байжээ.

Задалж харуулбал Pfizer/BioNTech-ийн нэг тун вакцины дараа өвчин хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл 85 хувиар, AstraZeneca/Oxford-ийн нэг тун вакцины дараа 94 хувиар буурсан байна.

Энэ хоёр үр дүнг нэгтгэхэд 84 хувь болжээ.

Эрдэмтэд вакцин хийлгэснээс хойш долоо хоног бүр дархлаажуулалтын түвшинг шалгахад дөрөв дэх долоо хоногийн дараа хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна.

Дархлаажуулалтын үр дүн 18-64 насныханд хамгийн өндөр байжээ. Хамгийн өндөр эрсдэлтэй насны бүлэг буюу 80-аас дээш насныханд эрсдэл 81 хувиар буурсан үр дүнтэй гарсан байна.

Их Британийн судалгаанаас өмнө Израйлийн эрдэмтэд мөн вакцины бодит амьдрал дээрх үр дүнгийн судалгааг хийснээ танилцуулж байв. Уг судалгаа Pfizer/BioNTech-ийн вакцинаас хоёр тунг хийсний дараа өвчний эрсдэл 94 хувиар буурсныг харуулсан юм.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.138] 2021/2/24
Hurelsukh Battulgiig zohison gesen uu unenuu harsan hvn bnuu yaj bgn be adilhan amidrah gej yadarj yavaa negnee deerlhuu novsh shde ene hurelsukh
0 | 0 Хариулах
Зочин [202.72.247.170] 2021/2/24
Шар хүний өмнөөс хар хүн гэгчээр л юм юманд хошуу дүрж байх юмаа
1 | 0 Хариулах
Z [213.55.224.52] 2021/2/23
Реклам
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.56] 2021/2/23
Nuguu sputnik yu bolj bgaa boldoo
0 | 0 Хариулах
zochin [202.55.188.40] 2021/2/23
Гадаад улсууд вакцинд баталгаа гаргасан байна. Жишээ нь Японд коронавирусын вакцин хийлгээд ухвэл $440000 ар гэрт нь олгоно, евчилвел $50000 егне гэж ЗГ нь мэдэгджээ. Монголын ЗГ ямар баталгаа гаргах гэж байна даа?
2 | 1 Хариулах
Зочин [64.119.23.123] 2021/2/23
haana tiim medeelel bn?
1 | 0 Хариулах
Шаадаг сдад дургүй [123.227.218.44] 2021/2/23
Сайхан шаааааахиймаа хахахахах
0 | 0 Хариулах
Zorro [66.181.187.166] 2021/2/23
(85+94)÷2=84 genuu
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.132] 2021/2/23
вакцин тус бүрт өөр өөр тооны хүн хамрагдсаныг жинлэж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.123] 2021/2/23
zowhon astrazeneca pfizer 2 oos uur vaccine uud bgashde
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.144] 2021/2/23
Дэлхий даяар короногийн тархалт эрчимтэй буурч бна. Хэн ч харсан тодорхой бна. Энэ нь вакцины л ач шүү дээ. Бүх вакцинууд үр дүнтэй бнаа гэсэн үг. Шилдгийн шилдэг эрдэмтэд вакцин бүтээж бгаа болохоор аргагүй биз.
9 | 5 Хариулах
bat [192.82.74.175] 2021/2/24
urin dulaan irsenii ach bas bgaa
0 | 2 Хариулах
Зочин [64.119.22.241] 2021/2/23
ДЭМБ- н шахааг хийхийн тулд маш их сурталчилж байна доо ... Рекламдаад байгаа хүмүүс өөрсдөө хийлгээд л сууриараа ганхаад л явж бай даа ... Ард түмэн ойлгоно шдээ ....
4 | 8 Хариулах
Зочин [202.126.90.144] 2021/2/23
Яах гэж ингэж бдаг юм бэ. Юу ч ойлгоогүй тууж яваа нэг нөхөр юм бичээд байх юм. Монгол эрүүлжинэ гэхээс дархлаа суучихна гэхээс өмдөндөө авч бгаа юм биш бээз.
5 | 2 Хариулах
корона эдгэрдэг шүү дээ [192.82.65.180] 2021/2/23
Сурталчилгаа явагдаад эхэллээ. Тэгвэл тийм мундаг вакцинаас яагаад улс орнууд татгалзаад буцаагаад байна вэ? бас яагаад хичнээн хүн үхсэнийг нууцалдаг вэ. яагаад гэвэл хэвлэл мэдээлэл вакцин үйлдвэрлэгчээс 40-60 хувь санхүүждэг.
9 | 26 Хариулах
ЗОЧИН [103.57.94.213] 2021/2/23
2.5 САЯ ХҮН ҮХСЭН. ЭНЭ ЧАМД ХАНГАЛТГҮЙ ЮУ. ЮУ ХИЙЖ БҮТЭЭХГҮЙ БАЙЖ БИТГИЙ ОЛОН ЮМ ХУЦ
13 | 3 Хариулах
Зочин [202.21.126.107] 2021/2/23
Хаанаас наад мэдээлэлээ уншаад байна. Надад хуваалцаач
0 | 1 Хариулах
Зочин [66.181.177.132] 2021/2/23
хуцаал суухын
0 | 3 Хариулах
Зочин [202.21.115.90] 2021/2/23
Та өөрөө вакцин хийлгэхгүй байхад л болно, бид вакцинд хамрагдмаар байна
7 | 4 Хариулах
gurwan dog [66.181.161.116] 2021/2/23
Vaktsinda hamragdaacde tgd daraa ni olon ym yrihgvshv
1 | 3 Хариулах
Зочин [64.119.23.44] 2021/2/23
Iim balai ym bolgoniig hardsan har mass odoo bolino uu. Vaccinaa hiilgeed engiin amidraldaa ormoor bn
5 | 1 Хариулах
Зочин [192.82.71.188] 2021/2/23
Чип суулгасны ач шүү дээ
3 | 4 Хариулах
Зочин [66.181.184.43] 2021/2/23
Рекламны л мэдээ байна.
3 | 10 Хариулах
Зочин [202.9.40.64] 2021/2/23
Sian l bn shd , manaih hudlaa muu sanaalaad yah ve dee , muugaa medehgui muu sanaatai, vaktsin hiilee geed yav l gej , hurdan hiilgej ajil toeloop hurdan hevin hiimeer l bn shu, horiotoi uyed 50 garaad bgaa humuus odoo horio tavjgdahaar 100 garna , tegher hurdan vaktsinaaa hiilgeed l hevijn ajil amidraldaa ormoor bn!!
3 | 1 Хариулах
zochin [120.17.239.50] 2021/2/23
muugaa medkv muu sanaatai gj best shvv 😂😂
5 | 0 Хариулах
Зочин [202.21.108.46] 2021/2/23
Сурталчилгаа явагдаад эхэллээ. Тэгвэл тийм мундаг вакцинаас яагаад улс орнууд татгалзаад буцаагаад байна вэ?
3 | 21 Хариулах
Зочин [66.181.177.132] 2021/2/23
Санаа зоволтгүй танай спутникээс хэдийг авнаа
12 | 3 Хариулах