Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨЛӨВЛӨГӨӨ: Хоёрдугаар сарын 23-наас эхлэх коронавирусийн эсрэг вакцинжуулалтад иргэдийг хамруулах дараалал

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
dawn.com

2021 оны хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэхийг ЭМ-ийн сайд С.Энхболд өнөөдөр мэдэгдсэн.

Тэрбээр "Эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. 

0-18 насны 1.2 сая орчим, 18-аас дээш насны хоёр сая хүн байгаа. Зарим вакцин 16-аас дээш насны, дийлэнх вакцин 18-аас дээш насны хүнд хийх зөвлөмжтэй байгаа учраас нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн" гэсэн юм.

Харин иргэдийг ямар дарааллаар вакцинжуулах урьдчилсан төлөвлөгөө гарсан байна. Энэ тухай ЭМ-ийн сайдын хэвлэлийн төлөөлөгч твиттер хуудастаа мэдээлжээ.

 

 

Гэхдээ энэ төлөвлөгөөг эцэслэн батлаагүйг УОК-ын гишүүн тодотгов.