Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсыг Их Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системд хамруулах ноот бичиг солилцов

ikon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг Их Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д хамруулах тухай ноот бичиг солилцов.

Их Британийн гаалийн тарифын хөнгөлөлтийн “Сайжруулсан нөхцөл”-ийн дагуу эдлэх тарифын хөнгөлөлт болон хөнгөлөлт эдлэх шалгуур үзүүлэлт зэрэг нь Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-тэй ижил нөхцөлтэй.

 

Монгол Улсын хувьд Их Британийн худалдааны “Сайжруулсан нөхцөл”-ийн дагуу тарифын хөнгөлөлт эдэлснээр хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэх, чингэхдээ Монгол Улсын уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг бууруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихийн хамт бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам