Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын үед ломбардын зээлийн хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:34 2021/01/27

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын өргөн мэдүүлсэн  цар тахлын үед барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг зохицуулах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

11:46 2021/01/27

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=448735272816590

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын өргөн мэдүүлсэн  цар тахлын үед барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг зохицуулах агуулга бүхий Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Санхүүгийн зохицуулах хороо нь ББСБ, ХЗХ-ны үйл ажиллагаа, зээлийн гэрээтэй холбогдох өргөдөл, гомдол, хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цахимаар болон утсаар хүлээн авах ажиллагааг зохион байгуулахад нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 37.9 хувийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй буюу барьцаалан зээлдүүлэх газар болон rap утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах, үүнтэй холбоотой зөвлөгөө, тодруулга авах зэрэг асуудалтай холбоотой байжээ.

Нөхцөл байдлыг харгалзан барьцаалан зээлдүүлэх газартай байгуулсан зээлийн гэрээнүүдийн харилцаанд УИХ-аас хууль батлан гаргах замаар тодорхой зохицуулалт хийж, иргэн, хуулийн этгээдийг зээлийн өрийн дарамтад орохоос сэргийлэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болоод байна хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Тиймээс барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийг өдрийн 0.2 хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан байна.

Мөн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор тусгажээ.

10:43 2021/01/27

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан эхэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцаж ирэхэд үүсэж байгаа хүндрэлийг цаг алдалгүй шийдвэрлэх, эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан татан авах ажлыг шуурхай зохион байгуулах талаарх зохицуулалтыг тусгасан байна. Мөн цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүний хувийн мэдээллийг хамгаалах, цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээний хязгаарыг тогтоож, хариуцлагыг тодорхой болгох, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг уг хуулийн үйлчлэлд хамааруулах талаар тусгажээ.

Түүнчлэн бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын сургалтын төлбөрийн асуудлыг өмчийн хэлбэр үл харгалзан хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх, цар тахлын үед өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулах, цар тахлын үед иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа болон зээлийн үндсэн, хүүгийн төлбөрийг үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг өөрчлөхтэй холбоотой асуудлыг Монголбанк, Засгийн газар хамтран хэрэгжүүлэх, цар тахалтай үед дэмжих тусгай сан байгуулах, уг санд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаад улс орнуудаас өгч байгаа хандив, хөнгөлөлттэй зээл, тусламжийг төвлөрүүлж, зарцуулалтыг ил тод тайлагнах, цар тахлын талаарх үнэн зөв, баталгаатай мэдээ, мэдээллийг нэгдсэн шугамаар иргэд, олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Ковид-19 цар тахлын үндэсний мэдээллийн цахим сан” бүрдүүлж, ашиглах зэрэг асуудлыг тусгасан байна. 

Гэвч уг хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг холбогдох байнгын хороо дэмжээгүй. 

Харин чуулганы хуралдааны үеэр хууль санаачлагч гишүүд нам харгалзахгүйгээр  уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, бусад хуультай нэгтгэн хэлэлцүүлэхийг хүсэв. 

Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн олонх байнгын хорооны саналыг дэмжээгүй тул уг хуулийн төслийг цааш хэлэцүүлэхээр боллоо.