Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн шөнө ОХУ-аас авсан импортын эрчим хүч 23%-ийн өсөлт үзүүлсэн байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/455120802152641

Өнгөрсөн шөнө манай улсын эрчим хүчний системийн оргил ачаалал 1,187 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6%-аар өсжээ. 

Харин ОХУ-аас авсан импортын эрчим хүч 23%-ийн өсөлт үзүүлсэн байна. 2019 оны арванхоёрдугаар сард оргил ачаалал 1,153 МВт хүрч байсан бол энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс хойших дүнгээр 1,309 МВт хүрэв.  

ДЦС-уудын хувьд 945 МВт ба нийт хэрэглээний 83 орчим хувийг үйлдвэрлэж байна

Эрчим хүчний системийн нөхцөл байдлын талаар “ДҮТ” ХХК-ийн Диспетчер инженер Б.Цэрэнбат "Яг одоогийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний  хэрэглээ 1,147 МВт байна. ДЦС-уудын хувьд нийт 945 МВт ба нийт хэрэглээний 83 орчим хувийг үйлдвэрлэж байна.

Хэрэглээний тухайд:

  1. Улаанбаатар
  2. Дархан-Сэлэнгэ
  3. Эрдэнэт-Булган
  4. Баганауур-Чойр
  5. Дархан төмөрлөг
  6. Эрдэнэт УБҮ

Үндсэндээ эрчим хүчний хэрэглээ цаг агаар огцом хүйтэрч байгаатай холбоотойгоор нэмэгдэж байна. Иймээс иргэд оргил ачааллын цагуудад хэрэглээ зөв зохистой байлгахыг зөвлөж байна” гэв