Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 86 үйлдэл бүртгэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд 1,323 дуудлага мэдээлэл иржээ.

Үүнээс 36 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бөгөөд зөрчлийн 589, гэр бүлийн хүчирхийллийн 87 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн өдөр 181 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 хүнийг илрүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв. 

Түүнчлэн өчигдөр Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 86 үйлдэл бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрөөсөө 14-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Цар тахлын үед цагдаагийн байгууллагад ирж буй дуудлага мэдээллийн тоон үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 
 

 

2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээлэл: