Одоогийн нөхцөлд онлайн худалдааны боломж
Манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед хүн бүр хариуцлагатай байж гэрээсээ гаралгүй хүнс, бараагаа захиалаад авах нь хамгийн аюулгүй бас ухаалаг сонголт болж байна. Иймээс бизнесийн байгууллагын хувьд хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажил бол дижитал технологийн шилжилт, шинэчлэлийг хийж хэрэглэгчдэдээ хурдан шуурхай, найдвартай бараа бүтээгдэхүүнээ хүргэх явдал юм. Дэлхийн нийтээр бизнес эрхлэгчид онлайн худалдаа болон хүргэлтийн системийг бизнестээ нэвтрүүлэх нь тэдний энэ цаг үед бизнесээ аварч үлдэх цорын ганц сонголт болоод байна.
Харин манайд ихэнх дэлгүүр, худалдааны бизнес эрхлэгч нар өөрийн бизнесээ цахим хэлбэрт шилжүүлж онлайн дэлгүүртэй болж хараахан амжаагүй байна. Өөрийн бизнестээ онлайн худалдааны системийг нэвтрүүлэх нь брэнд, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ таниулах болон бараа бүтээгдэхүүнээ борлуулах томоохон сувагтай болж хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэн бизнесээ хүртээмжтэй болгох, зах зээл дээр эзлэх байр сууриа нэмэгдүүлэх том боломж юм. Дижитал шилжилтэд дасан зохицож бизнесийн арга барилаа өөрчлөн шинэлэг шийдлийг ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэх цаг үе ирээд байгааг хөл хорионы үеийн бизнесийн хүндрэлүүд бэлхнээ харуулж байна.
Бизнесийн байгууллагууд онлайн худалдааны систем, дижитал платформтой болох нь цаг хугацаа болон мөнгө санхүү ихээр шаардагддаг гэсэн ойлголттой байдаг.
Коди компани нь тухайн бизнесийн чиглэлд нь тохируулан хөгжүүлэлт, интеграци, холболтуудыг хийн тогтмол хөгжүүлэлт хийж гүйцэтгэхээс гадна хурдан хугацаанд, хямд зардлаар өөрийн бизнесээ дижитал салбарт нэвтрүүлэх боломжоор ханган ажиллаж байна. Яагаад Коди платформ хэрэгтэй вэ?
- Технологийн хамгийн сүүлийн үеийн шийдэл
- Тасралтгүй хөгжүүлэлт
- Цогц хүргэлтийн шийдэл
- Гадаад, дотоодын интеграци
- Бүх төрлийн төлбөр тооцооны шийдэл
- Бусад платформуудтай холбогдон бизнесээ хурдан хугацаанд тэлэх боломж
- Цахим лизингийн үйлчилгээ
- Маркетингийн удирдлагатай онлайн бизнестэй болох боломжийг олгоно.
Онлайн бизнесээ яг одоо эхлүүлэх нь таны хувьд цаг хожих оновчтой шийдвэр бөгөөд амжилттай яваа олон газруудын ар талыг хариуцан ажиллаж байгаа багт энэхүү шийдвэрээ даатгах нь хамгийн ухаалаг алхам байх болно.
Facebook page: https://www.facebook.com/codymongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
