Улсын хилд тулсан адууг хилчид илрүүлэн, иргэдэд учирч болох 60 гаруй сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сум дахь хилийн цэргийн 0198 дугаар ангийн хариуцдаг хэсэгт хилийн бэлчээрээр улсын хилд тулсан адууг алба хаагчид илрүүлэн, хохирлоос урьдчилан сэргийлсэн талаар Хил хамгаалах Ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хилийн цэргийн 0198 дугаар анги нь Халх голын сав газрын Цагаан-Уулаас Буйр нуур хүртэлх 600 гаруй км урт Монгол Улсын дархан хилийг хамгаалах
үндсэн үүрэгтэй.