Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Коронавирусийн халдварыг ДОТООДДОО АЛДААГҮЙ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр коронавирусийн халдварыг дотооддоо алдсан эсэх талаарх сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй. Бид тандалтын шинжилгээг байнга хийж байна. Энэ тал дээр санаа зоволтгүй.

Хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрч байгаа тул Цагааннуур боомт дахь хяналтаа чангаруулж байна" гэсэн хариултыг өгөв.

Түүнчлэн ОХУ-ын иргэн, ачаа тээврийн хоёр жолоочид коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд хариу нь шөнө гарсан бөгөөд яагаад энэ хариуг өнөөдөр өдрийн 11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлээгүй талаар сэтгүүлчид тодруулахад тэрбээр "Шинжилгээний хариу шөнө гарсан. Гэхдээ бид дахин шинжилгээ хийж, баталгаажуулах шаардлагатай байсан. Давтан шинжилгээний хариу үдээс хойш гарсан" гэв. 

Видео:
https://www.facebook.com/watch/?v=1226546434380667