Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

ШУА-ийн ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэлийг улираан сонгожээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинжлэх ухааны академийн Их чуулган өнөөдөр болж, ерөнхийлөгчөөрөө академич Д.Рэгдэлийг улираан сонгожээ. 

Их чуулганд 49 академич оролцсоноос 47 нь түүнд саналаа өгсөн байна. Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилд түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт, цаашдын зорилго төлөвлөгөөг хэлэлцжээ. 

Тодруулбал, Их чуулганд оролцсон гишүүд 2016-2020 онд ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд академич Д.Рэгдэл мөрийн хөтөлбөрөө 90 гаруй хувьтай биелүүлсэн хэмээн дүгнэсэн байна. 

Түүх сөхвөл, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зарлигаар Шинжлэх ухааны академийг байгуулж байв.

Мөн оны тавдугаар сарын 22-ны өдөр ШУА-ийн анхдугаар чуулган хуралдан, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж академийн анхны гишүүдээ сонгосноор, Монгол Улсад эрдэм шинжилгээний ажил дагнан эрхлэх анхны бие даасан шинжлэх ухааны төв байгууллага бий болжээ. 

Үүсгэн байгуулагдсанаас хойш 60 жилийн дараа Шинжлэх ухааны академи өөрийн байртай болсон бөгөөд өнөөдөр тус байрандаа анх удаа Их чуулганаа хийлээ. 

Одоогоор ШУА-ийн гишүүн, 58 академич бий бөгөөд тэдний 46 хувьнь ШУА-д, 34 хувь нь их, дээд сургуульд ажиллаж буй бол 20 хувь нь бусад салбарт ажиллаж байна.