Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 21.5%-аар буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 11.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.3 (17.2%) их наяд төгрөгөөр буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Ийнхүү өсөхөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.1 (21.5%) их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. 

Харин цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 62.4 (7.9%) тэрбум төгрөгөөр өссөн аж. 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 (18.4%) их наяд төгрөгөөр буурчээ. Үүнд

  • Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 2.6 (23.8%) их наяд төгрөгөөр
  • Боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 316.1 (8.2%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн гэдгийг мөн мэдээлэв. 

Үндсэндээ тус салбар нийт борлуулсан бүтээгдэхүүний 7.1 их наяд төгрөг буюу 56.3 хувийг гадаад зах зээлд борлуулсан байна. Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 5.9 их наяд төгрөг буюу 83%-ийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. 

Зураг 3. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн борлуулсан бүтээгдэхүүн, салбараар, сараар, тэрбум төгрөг 

 

Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүнийг ангилан харвал: 

  • 65.5 хувийг металлын хүдэр олборлолтын салбарын бүтээгдэхүүн,
  • 28.3 хувийг нүүрс олборлолтын салбарын бүтээгдэхүүн,
  • 4.1 хувийг газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн,
  • 2.2 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2020 оны эхний есөн сард өссөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл:

  • Хайлуур жонш, төмрийн хүдэр болон алтны олборлолт  өмнөх оны мөн үеэс 5-35.1 хувь,
  • Боловсруулах аж үйлдвэрийн салбарт спирт, ус, ундаа, жүүс, согтууруулах ундаа, гурил, цемент, шингэн сүү, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6-56.9 хувиар тус тус өссөн

Мөн амны хаалтны үйлдвэрлэл 2020 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 12.5 дахин өсжээ. 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт буурсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл:

  • Зэсийн баяжмал, металл агуулгаараа, хүрэн нүүрс, чулуун нүүрс, газрын  тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт өмнөх оны мөн үеэс 2.5-52.3 хувь,
  • Боловсруулах аж үйлдвэрийн салбарт шохой, ноолууран сүлжмэл эдлэл, катодын зэс, 99%, малын мах, металл бэлдэц, самнасан ноолуур, баяжуулсан нүүрс, тамхи зэрэг  гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6-46.8%-аар буурсан аж.