Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга мөн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, ОХУ-д болсон Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүнд салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.
Энхийг сахиулагчдыг Монгол Улсын Төрийн одон, медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулснаар ёслолын ажиллагаа эхлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын ротын Арваннэгдүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн,
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд, Америкийн Нэгдсэн Улсын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын ротын Аравдугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг тус тус төрийн одон, медалиар шагналаа.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Цэргийн гавьяаны одонгоор:
Цэргийн хүндэт медалиар:
Энхийн төлөө медалиар:
Ёслолын үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын командын байрууд, зэвсэгт хүчний алба хаагчдын бүтээсэн зэвсэглэл, техникийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулгад танилцуулсан юм гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.