2020 он дуусахад гурван сарын хугацаа үлдэж байна. Энэ хугацаанд монголчууд бүх нийтийн баярын болон сонгуулийн санал өгөх гээд дөрвөн өдөр амрах нь.
Бүх нийтээр амрах өдрүүдийн хуваарь:
10 дугаар сарын 15-ны Мягмар гарагт: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт явагдана.
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 16-ны Даваа гарагт: Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр.
11 дүгээр сарын 26-ны Пүрэв гарагт: Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 96 жилийн ой
Арванхоёрдугаар сарын 29-ний Мягмар гарагт: Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ойн өдөр тохиож, хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дээрх өдрүүдийг амралтын өдөр байна хэмээн заасан байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!