Өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр есөн настай охин духан тус газраа шархадсан байдалтай нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, "Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хүүхэд нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгуулагад бүртгэгджээ.
Тус дуудлага мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгаж ажиллахад тус хаягт оршин суух хаягтай есөн настай эмэгтэй Э нь духан тус газраа шархтай нас барсан байжээ.
Урьдчилсан байдлаар охиныг түүний хойд эцэг гэх 36 настай Б хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!