УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахгүй
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байгаа билээ. Айлчлалын үеэр Ван И сайд Төрийн гурван өндөрлөгт бараалхана гэсэн мэдээ байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеэр ямар асуудал хөндөж ярилцах талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатараас тодрууллаа.
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана гэсэн. Хэдэн цагт уулзалт болох вэ. Ямар асуудал яригдах бол?
-Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Ван И сайд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана гэсэн мэдээлэл гарсан байсан. Ийм уулзалт болохгүй. Хөтөлбөрт УИХ-ын даргатай уулзах арга хэмжээ тусгагдаагүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

