ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН
"Тусгаарлалтад байсан иргэдээс хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн 14 хүн ХӨСҮТ-д хүргэгдсэн"
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Нэр бүхий зорчид буудалд тусгаарлагдаж байсан 20 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д хүргэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд таржээ.
Энэ талаар ЭМЯ-ны албаны эх сурвалжаас тодруулахад "Тусгаарлалтад байсан иргэдээс хордлогын шинж тэмдэг илэрсэн нь үнэн. Гэхдээ 20 биш 14 хүн өчигдөр орой ХӨСҮТ-д хүргэгдсэн" гэсэн мэдээлэл өглөө.
Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар "Одоогоор шинжилгээний хариу нь гараагүй байгаа. Хариу гарахаар албан ёсоор мэдээлнэ" гэсэн тайлбар өгч байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
