Америкийн жижиглэн худалдааны томоохон сүлжээ Walmart ирэх оноос эхлэн дроны хүргэлтийг турших болсноо өнөөдөр зарлажээ.
Zipline компанитай хамтран явуулах туршилтын хүрээнд зөвхөн эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүнийг Арканзас мужийн баруун хойд хэсгийн хэрэглэгчдэд дроноор хүргэх юм байна.
Арканзас мужийн Бентонвилл хот дахь Walmart-ийн төвөөс 80 км радиус дотор оршин суудаг хүмүүст барааг хүргэх гэнэ. Хүргэлтийн дрон нь агаарт 130 км/цаг хурдалж, 2 хүртэл килограм жинтэй ачааг худалдан авагчийн гэрийн гадна шүхрээр буулгана.
Zipline компани нь алслагдсан бүс нутагт эм тариа хүргэх чиглэлээр мэргэшсэн бөгөөд Африкийн Руанда, Гана улсуудад ийм үйл ажиллагаа явуулж байсан гэнэ.
Хэрвээ туршилт амжилттай болвол Walmart үйлчилгээний хүрээгээ өргөтгөхөөр төлөвлөжээ.
Эх сурвалж: Mashable
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!