ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

А.Тлейхан: Энэ хүнд цаг үед цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
А.Тлейхан: Энэ хүнд цаг үед цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй
Sara, ikon.mn - text to speech

Эрчим хүчний үнэ тарифын талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орохгүй гэдгийг мэдээллийн эхэнд онцоллоо. 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Сүүлийн үед цахим орчинд “Цахилгаан дулааны үнэ тарифыг ирэх аравдугаар сараас хоёр дахин нэмнэ” гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байгаатай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос няцаалт хийж байна.

Ковид-19 цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ 6.7%-аар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрч байна.

Гэвч эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан" гэлээ. 

Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд:

  • Өндөр үнэтэй импортын цахилгааныг багасгах
  • Өндөр өртөгтэй Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг анх тариф батлах үеийн ачааллаар ажиллуулах
  • Хямд үнийн эх үүсгүүрүүдийг илүү ачаалах
  • Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Эрчим хүчний компаниудын тэвчиж болох зарим зардлуудыг, бууруулж хэмнэлт гаргаж ажиллах аж.
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.121.105] 2020/9/3
Энэ араг яс казахыг буулгах хэрэгтэй, гадаад уруу зугатаачих ч юм билүү.Урьд нь нэг казөх тэгсэн бид дээ.
0 | 1 Хариулах
Зочин [103.10.21.47] 2020/9/2
Хариуцлагатай албан дээр ийш тийшээ зугтахааргүй, гадаадын харъяат болчихооргүй хүн тавимаар юм.
2 | 0 Хариулах
Зочин [103.229.120.61] 2020/9/2
Өндөр өртөгтэй Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг анх тариф батлах үеийн ачааллаар ажиллуулах нь тун чухал шүү. Яаагаад гэвэл сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг айл өүр, хүн бүр төлж байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.101] 2020/9/2
manai erchim huch buriadaas unetei buriad n erchim huchnii uneeree orost 1-rt ordog gazar erchim huch unetei bolohoor mongold uildverlel hugjduggui yum uuniig orosuud sain meddeg uchraas zoriud mongol ulsiig tulsh erchim huchnii hamaaraltai bailgadag.
0 | 0 Хариулах
Тэтгэвэртээ гар [202.21.112.4] 2020/9/2
Энэ хүн тэтгэвэртээ гарсан цагт Эрчим хүчний салбар авилгаас сална
0 | 0 Хариулах
Зочин [202.21.100.210] 2020/9/2
Үнэ нэмээч ээ, салбар чинь лоройтож уналаа.
1 | 0 Хариулах
Зочин [119.196.49.136] 2020/9/2
сонгууль өнгөрөхөөр нэмэх байхаа. өнгөрсөн сард 400аад сая доллар монголбанкнаас зах зээлд нийлүүлсэн. энэ байдлаар 2, 3 сар л тэсэх байх.сонгуулийн дараа доллар 3000 руу алдах байх.
2 | 0 Хариулах
Зочин [107.77.173.28] 2020/9/2
Эрчим хүчний үнийг чөлөөлөх хэрэгтэй шүү дээ....мэдээж эхний хэдэн жил хөл гараа олтол хэцүү л байна цаашдаа дасаад байр байраа олчихтойгоо зэрэг байдал сайжирна.Одоогийнхоороо хүмүүст таалагдах гэж үнийг зохиомлоор бага бариад байвал бүх системээ татаж унагаана шд. Харин хаа сайгүй шигсэн шахааны хүмүүс,хэнд ч хэрэггүй дарга тургануудаа цомхотгох юм бол их хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ дээ
6 | 1 Хариулах
Зочин [64.119.25.214] 2020/9/2
Цахилгааны үнийг нэмэхгүй гэж байгаад л огцом нэмчихсэн шд ээ. Тэгэхээр намар нэмэгдэх л юм байна л даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.93] 2020/9/2
tsaxipgaan bol umnu n baga bgaat ix nemegdsen de
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.44] 2020/9/2
Дулааныг 10 сарын 1ээс авмаар байна. 9 сард халаалт бараг хэрэггүй байдаг, тэгээд ч эд нар халаах гэж оромдоод, бид шал дэмий мөнгө төлж хохирдог. Хавар 5 сарын 1ээс зогсооход тохирно
3 | 1 Хариулах
санаа [122.201.23.84] 2020/9/2
Энэ өвгөн бараг 70 хүрч байж тэтгэвэртээ гарвал таарна
4 | 1 Хариулах
Зочин [122.201.31.112] 2020/9/2
Kazak owgon tetgewert garax bolson shvvdee odoo amar oor chadaltai bolowsroltoi xvmvvs olon ba zaigaA tawix bolson
0 | 0 Хариулах
zochin [122.201.23.84] 2020/9/2
Цахилгаа, дулааны мөнгө нэмэх хэрэгтэй. Гар утасны хэрэглээний 1 сарын мөнгөнөөс бага мөнгийг зарцуулж байгаа ш дээ
7 | 7 Хариулах
Зочин [103.14.37.6] 2020/9/2
Чи эрүүл үү?
4 | 2 Хариулах
Зочин [103.14.37.6] 2020/9/2
Эмнэлэгт сайн иүзүүл. Эсхүл хулгай хийхээ боль.
3 | 0 Хариулах
иргэн [103.57.92.249] 2020/9/2
Саяхан та нар гэнэт нэмжихсэн биздээ.Одоо яах вэ дээ.сэм сэм. Аюултай шүү!!"""""!!!!!!!!!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.57] 2020/9/2
Erdeneted us bol europeoos unetei bna.
2 | 0 Хариулах