ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйд таны аяллыг хялбарчлах есөн цүнхний загвар

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 9 сарын 24
IKON.MN

Анх 1970-аад оноос аяны цүнхнүүд дугуйтай болж эхэлжээ. Тэр цагаас хойш дорвитой ѳѳрчлѳлт огт ороогүй гэдэг.

Харин ойрын үед дараахь есөн загварын цүнх бидний амьдралыг ѳѳрчлѳх аж. Эдгээрийн зарим нь хэрэглээнд гарсан бол зарим нь загвар тѳдий байгаа гэнэ.

1. Power bag цүнх (http://www.mypowerbag.com/briefcases.html)
Энэ нь гар утас, таблет мэтийн тѳхѳѳрѳмжүүдийг тань зам зуурд цэнэглэх боломжтой зай хураагуур бүхий цүнх. Үнэ нь 149 USD-оос эхлэнэ.

Power bag цүнх

 

2. Airbus Bag 2 Go (http://vimeo.com/67801379)
Энэ цүнхийг Airbus компанитай хамтран бүтээж байгаа тул амьдралд нэвтрэх нь гарцаагүй ажээ. Цүнх бүр QR кодтой тул Check in хийхэд илүү амар болохоос гадна Апп-ын тусламжтай хаана байгааг нь илрүүлэх боломжтой. Одоогоор худалдаанд гараагүй байгаа.
 

Airbus Bag 2 Go цүнх

 

3. Briggs & Riley цүнх (http://www.briggs-riley.com/category/group.aspx?group=CX-compression-luggage-packing-technology)
Энэ цүнх нь таний хувцасыг хийсний дараа ѳѳрѳѳ дотрох агаарыг шахан гадагшлуулж овор хэмжээгээ багасгадаг компрессор технологитой.
Үнэ 399 USD-ээс эхэлнэ.

Briggs & Riley цүнх

 
4. Hop! Цүнх (http://cargocollective.com/ideactionary/hop)
Тусгай технологийн тусламжтай таны гар утсанд холбогдсоноор алхахад тань дагаж явах юм байна. Цүнх тань таны араас дагаад яваад байна гэсэн үг. Одоогоор загвар нь туршигдаж байгаа.

Hop! Цүнх

 

5. Кинетик энерги гаргадаг цүнх (http://www.yankodesign.com/2011/12/30/i-got-the-power/)
Дугуйныхаа эргэлдэх хѳдѳлгѳѳнѳѳр цахилгаан үйлдвэрлэж таны тѳхѳѳрѳмжүүдийг цэнэглэнэ. Загвар ньтуршигдаж байгаа

Кинетик энерги гаргадаг цүнх

 

6. Heys USA био цүнх (http://www.brookstone.com/heys-usa-biocase-20-inch-carry-on-bag-with-biolock-system)
Цүнхнийхээ аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд 8 хүртэл хурууны хээ санах багтаамжтай бүтээгдсэн цүнх. Таниас ѳѳр хэн ч задалж чадахгүй юм байна. Үнэ нь 1500 USD орчмоос эхэлнэ.

Heys USA био цүнх


7. Titan High-Roller цүнх (http://www.yankodesign.com/2010/09/01/suitcase-blade-at-the-airport/)
Та яарч байгаа бол онгоцны буудалд уг цүнхээ тийрдэг 2 дугуйт (scooter) болгон хурдлах боломжтой. Одоогоор загвар нь туршигдаж байгаа.

Titan High-Roller цүнх

 

8. Ухаалаг цүнх (http://www.intelligentluggage.com/)
Энэ цүнх нь ѳѳрийнхѳѳ жинг хэмжих чадвартай тул та хэзээ ч онгоцны буудал дээр асуудалтай тулгарахгүй. Нэг товч дарахад л жингээ хэмжээд харуулна. Хэмжээнээсээ хамаарч үнийн ѳргѳн сонголттой зарагдаж байгаа.

Ухаалаг цүнх

 

9. Move-On RIDN цүнх (http://destroyafteruse.com/missions/move-on/gallery-2)
Заримдаа жижиг санаа ч гайхалтай хэрэглээ болдог. Тэгвэл энэ цүнх суудлын хэлбэртэй тул таны онгоц саатахад тухтай суудал болох чадвартай. Одоогоор туршигдаж байгаа.

Move-On RIDN цүнх