Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тагнуулын Ерөнхий Газрын дарга Д.Гэрэлийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хурлаар албан тушаалаас нь чөлөөлжээ. Мөн тус байгууллагын дэд дарга Б.Энхсүхийг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга П.Одонбаатар нь даргын үүрэг гүйцэтгэгчээр түр ажиллах юм байна.