• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Онгоцонд анх удаа ихэр хүүхэд мэндэлсэн тохиолдол болсон гэв

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд ихэр охин төрүүлсэн билээ. 

Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд тэдний тусгаарлалтын хугацаа дууссанаар өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна. 

Онгоцонд мэндэлсэн охидод МИАТ ТӨХК-аас тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өгч байгаа юм.

Шууд үзэх:

"ОХУ-ын Сочи хотын дээгүүр явж байхад анхны охин мэндэлсэн"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тус нислэгийн Багш нисгэгч Г.Мөнх-Очир "Монголд онгоцонд хүүхэд төрсөн анхны тохиолдол нь 1960-аад онд тохиосон. Энэ үед АН-24 агаарын хөлөгт хүүхэд мэндэлсэн байдаг.

Ихэр охид мэндэлсэн нь онгоцонд хүүхэд төрсөн хоёр дахь тохиолдол болж байгаа.

Долдугаар сарын 9-нд Истанбулаас дүүрэн зорчигчтой хөөрч, өндрөө авч дууссаны дараа ахлах үйлчлэгч н.Алтанхуяг, н.Цэрэнханд нар ирж, жирэмсэн эх өвдөж эхэлснийг хэлсэн. 

Буцаад буухад бидний буултын жин хүнд, буулаа гэхэд олон цаг хүлээх байсан учраас нислэгийг үргэлжлүүлэх шийдвэрийг нисэх баг гаргасан. Үүнээс цаг гаруйгийн дараа ОХУ-ын Сочи хотын дээгүүр өнгөрч байхад анхны охин мэндэлсэн, арваад минутын дараа удаах охин мэндэлсэн. 

Агаарын хөлөгт хоёр эх баригч, эмч гээд олон хүн явж байж таарч, бүгд их тусалсан. Тэд байгаагүй бол тун эрсдэлтэй байлаа. 

Энэ ташрамд, агаарын хөлөгт хамт зорчиж, бидэнд гүн туслалцаа үзүүлж, хоёр нярайг маань эрүүл энх төрөхөд нь эх барьж авсан эмч нартаа гүн талархлаа илэрхийлье" гэлээ.

"Ихэр охид болон ээжийг нь МИАТ ТӨХК-ийн нислэгийн бүх чиглэлд насан туршдаа үнэгүй нисэх эрхийн бичгийг олгож байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр "Монгол Улсад дотоодын нислэгт өмнө нь хүүхэд төрж байсан. Олон улсын нислэгт анх удаа хүүхэд төрж байгаа тохиолдол юм. Мөн ихэр хүүхэд онгоцонд мэндэлж буй нь дэлхийд анхных болж байгаа.

Долдугаар сарын 9-н нь МИАТ ТӨХК үүсгэн байгуулагдсаны яг дараагийн өдөр тохиосон юм. Биднийг их түгшээж бас баярлуулсан. Монголчууд бид охид төрвөл өсөн дэвжих нь хэмээн ихэд бэлгэшээдэг. Бид ч их бэлгэшээж байна. 

Тиймээс манай компаниас охидод болон ээжийг нь МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг олгож байна" гэлээ.

Харин охидыг аль улсын харьяалалд бүртгэх гэх асуултад тэрбээр хариулахдаа "Агаарын хөлгийн дотор тал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарна. Харин хаана төрсөн бэ гэвэл онгоцонд гэх байх. Энэ бол тун ховор тохиолдол. Эх баригч, сэхээний эмч зэрэг мэргэжлийн хүмүүс онгоцонд байж таарсан. Үнэхээр ус уух хувьтай охид юм. Онгоц дүүрэн зорчигчтой байсан. Истанбулаас 260 зорчигчтой хөөрөөд, 262 хүнтэй буусан" хэмээлээ. 

Охиддоо Б.Энхцэлмэг, Б.Энхжигүүр хэмээн нэр хайрлажээ

 
Гэрэл зургийг Mpa.mn

Ихэр охины ээж Д.Болортуяа "Онгоцод орохоос хоёр өдрийн өмнөөс бие жаахан чилээрхсэн. Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буураад, дахин нэмэгддэг юм байна. Одоогоор хэвийн жиндээ хүрч байгаа. 

Бие тамирдуу байсан учраас онгоц хөөрсний дараагаар төрлөө. Охиддоо Б.Энхцэлмэг, Б.Энхжигүүр хэмээх нэр хайрласан" гэв. 

Б.Батсүх: Олон хүний дэмжлэгтэйгээр эх, хүүхдүүдээ эсэн мэнд авчирсандаа баяртай байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн дарга Б.Батсүх "Би халдвартын эмч, анх удаа тусгай үүргийн нислэгт явсан нь долдугаар сарын 9-ний Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг байлаа. Онгоц хөөрснөөс 30 минутын дараа төрөхийн өмнөх өвдөлт эхэлсэн. Тухайн үедээ онгоцны үйлчлэгч хүний бие муудлаа гэж дуудахад нь очиход эхийн даралт өндөр 150/100-тай байв. Охидын ээж долоон сартай жирэмсэн, ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ хэлсэн. 

Даралт бууруулах эм өгөөд байж байтал дараахан нь ус нь гарчихсан. Онгоцонд тусгай өрөө байхгүй тул хоол бэлддэг өрөөнд оруулж, хоол цай зөөдөг ширээн дээр эхийг хэвтүүлсэн. Эхийн даралт их, хавантай, дутуу тээлттэй байсан нь хэвийн нөхцөлд ч эрсдэлтэй, хүнд төрөлт шүү дээ. 

Нислэгийн багт би ганцаараа эмч байсан тул зорчигчид дунд эмч хүн бий эсэхийг асуухад хүүхдийн эмч, Эх нялхсын сэхээний сувилагч, орон нутагт эмчээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байж таарч, сайхан баг бүрдсэн.

Төрсний дараа эхийн даралт унасан, буухад гурван цаг дутуу байхад нэг нярайн зүрх зогссон тул зүрхний массаж хийж, байнгын хүчилтөрөгчтэй явж байж ирсэн. Ганц, хоёр эмчид бол хүнд байх байсан. Харин олон хүний дэмжлэгтэйгээр эх, хүүхдүүдээ эсэн мэнд авчирсандаа баяртай байна" гэлээ.

ФОТО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
333
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
47
Зураг
БАХАРХМААР
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
72 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.88] 2020/8/16
Онгоцонд хүн төрөө л биз юун сүртэй юм. Юун сонин байгаа юм. Хоёр ихэр байгаад л биз . Тэгээд юу нь сонин байгаа юм.
1 | 0 Хариулах
Sonin [64.119.19.220] 2021/2/19
Chi uuruu ongotsond turuud uzchih yasan olon yum bichdiin
0 | 0 Хариулах
Zochin [14.35.207.208] 2020/8/14
Malnuud hunii amiig eresduuleh gej bsan bj yaj ingej chadaj bnaa. Huuhed ni hurtel zurh ni zogsson. Massage hiij bj amidruulsan. Odoo amidruulj chadsan geed nair hiigeech hunii mosgui naimaachin mongoloo
0 | 6 Хариулах
Alchemist[X]- [202.126.89.229] 2020/8/15
Chi zugeer mongoloos zail
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.112] 2020/8/14
Зүгээр л нүдэнд баярын нулимас өөрийн эрхгүй дүүрээд байхын
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.107] 2020/8/13
Ээж бас тэвчээртэй мундаг байсан шүү баяр хүргэе
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.122] 2020/8/13
Хүүхдийнх нь нүүрийг харуулсан зураг байхгүй байна. Ганц зураг ч олигтой аваад харуулчихаж чаддагүй зурагчинтай зураг нь байгаа гэж хуурч уншигчдыг татдаг худалч зальтай сайттай улсын онгоцоор авруулж дотор нь төрчихөөд хүүхдийнхээ зургийг ч ганц ард түмэнд харуулчихдаггүй хариугүй иргэдтэй .. энэ тэгээд улс уу?
1 | 23 Хариулах
Зочин [120.17.163.66] 2020/8/13
Yugaa soliorood bgan be.? Chi mongol hun mon uu? Dongoj torson nyrai huuhdiin zurgiig yu gej olon nitiin suljeegeer tawidgiin! Erguu hog we? Nylh amitad hun amitanii hel am hurchine buh ehchuud dongoj torson huuhdiin zurag tawidgui
19 | 0 Хариулах
Зочин [66.181.161.122] 2020/8/13
Дөнгөж төрсөн хүүхдэд хүртэл муу юм санана гэж бодож чадаж байгаа ийм муу санаатай хүмүүстэй...энэ тэгээд улс уу?
3 | 9 Хариулах
гадаад [202.21.109.132] 2020/8/13
харваас Монгол ёс заншил мэдэхгүй гадаад баагий бна.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.86] 2020/8/13
Yu l yriad bndaa.chi huuhdiin zurag haraad yadin.tsag n bolhoor oorsdoo ayandaa zurgaa oruulchih bh.
0 | 0 Хариулах
sdaro [103.57.94.181] 2020/8/13
gaj dontoi [хориотой үг] 2ohinii zurgaar yuugaa hiihgeev
1 | 0 Хариулах
Zochin [103.242.45.44] 2020/8/14
Чи битгий тэнэгтэээ. Бүүүр нэг хэрүүл хайж, хүн гоочилох гэж шөнө нойр нь хүрдэггүй ийм бузар амтай юмнууд хэдэн сайтуудаар мөрөөрөө тэнэх хэрэгтэйшд
0 | 1 Хариулах
Зочин [213.143.49.116] 2020/8/13
ӨӨРСДӨӨ ХАЛУУН ЗУНААР ӨЛГИЙДҮҮЛЭЭД ҮЗДЭЭ?ТАЙВАН УНТДАГ Ч ГЭХ ШИГ АРГАГҮЙ НЬ ЭРХЭНД ЯДРААД УНТДАГ Ч ЮМУУ ЯАЖ МЭДЭХЭВ!!ЗАРИМ НЭГ ИЙМЭРХҮҮ ТАМАЛСАН ЮМНААСАА БОЛИМООР ЮМ
0 | 11 Хариулах
Зочин [122.201.19.99] 2020/8/13
Чи одоо дуугүй бай ийм гоё мэдээний дор юу бичээд бгаан. Дотроо бодоод өөрийнхөө хүүхдийг нүцгэн тарвалзуул
10 | 1 Хариулах
хаха [202.21.109.132] 2020/8/13
уйддиймуу яадын. ажил олж хийгээч
3 | 1 Хариулах
Зочин [103.26.195.73] 2020/8/13
Хувь зохиол гэж энийг л хэлэх байх даа онгоцонд эмнэлэгийн тэр тусам ихэрүүдэд хэрэгтэй эмч сувилагч нар байж байдаг азтай охидуудад эрүүл энх өсөн бойжоод улс эх орондоо хэрэгтэй манлайлагч нар болоорой гэж ёрөөё
12 | 0 Хариулах
Зочин [59.153.115.10] 2020/8/13
ОХУ-ын Сочи хотын тэнгэрт МИАТ-ийн онгоцонд төрсөн гэх юм байна Монгол улс ОХУ Туркийн давхар иргэншил өгмөөр юм байна даа
3 | 2 Хариулах
Зочин [182.160.37.129] 2020/8/13
Юун орос, турк вэ? Монгол хүүхдүүдийг!... хадуураад явчих юмаа.
0 | 0 Хариулах
????? [185.124.28.179] 2020/8/13
одоо болтол хүүхдийг өлгийдөж тамалдаг хэвээрээ байгаа юм уу.наад чинь хүн шүү дээ. хөдөлгөхгүй хүн тамалдаг шорон гэхэд болмоор
0 | 8 Хариулах
Зочин [202.126.88.188] 2020/8/13
Ulgiiduulsen huuhed taivan untdag .
7 | 2 Хариулах
Зочин [103.229.120.252] 2020/8/13
chi muu ats ooriinhoo huuhduuddee sanaa zow
2 | 1 Хариулах
Fukkoff [202.21.109.132] 2020/8/13
Барууны ойлголтоо бөгсөндөө чих. Fuckk off, Монголоос минь яв
4 | 1 Хариулах
zochin [192.82.70.138] 2020/8/13
za bitgii tsetsrh.ineedtei um yarihiin
2 | 0 Хариулах
Зочин [182.160.37.129] 2020/8/13
Өлгийг там гэж ойлгодог юм байх даа. Орчин үеийн залуус яажшуухан амьдарцгаана даа...
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.102] 2020/8/13
өлгиидөхөөр тамласан болдог юм уу.харин маш сайншүү.энэ дээдэх маяглах гэж ядах юмаа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.117] 2020/8/13
Lol юмаа өлгийдөөгүй хүүхдийн мөр унжгар хөл жоохон алцан болчихдог юм яс нь мөгөөрс шахуу байдаг болохоороо одооны гоё өндөр тэвхгэр мөртэй шулуун хөлтэй охид залуус чинь өлгийдүүлсний л ач тус
4 | 1 Хариулах
Зочин [66.181.191.180] 2020/8/13
Дутуу нярай биеийн температураа бахьж чаддаггүй хурдан алддаг учир зузаан өлгийгөөр өлгийдөхөөс өөр аргагүй байдаг
1 | 0 Хариулах
Хөөрхөн [202.131.227.82] 2020/8/13
Гоё мэдээ унших ямар гоё юм бэ, What a beautiful, Бүгдээрээ зүгээр л гоё байцгаая.
6 | 0 Хариулах
Зочин [202.21.111.98] 2020/8/13
Хоншоортой л бэлэг барьжээ... Амандаа хүрдийм шүү МИАТ.
5 | 0 Хариулах
Zochin [14.35.207.208] 2020/8/14
Honshoor bish shde de kkkk irgedee shulj moljij bgaa bolohoor ingeed ch boltugai neree deerduuleh gj uzej bgaa ni orovdoltei.
0 | 1 Хариулах
Зочин [112.139.30.177] 2020/8/13
энэ насан туршдаа гэдгийг тээд дараагийн дарга нь гарч ирээд байхгүй болгочихдоггүй байлгүйдээ, өмнө нь ийм насан туршийн эрхтэй хичнээн хүн байдаг, хэдэн жил энэ эрхээ эдэлж байгаа гэх мэт мэдээллүүд байвал...
1 | 0 Хариулах
Зочин [43.80.24.30] 2020/8/13
яаая бас л аюултай хүндрэл гарч болохоор байж, хүүхдийн нэгнийх нь зүрх түр зүгссон гэх мэт, сайхан хувь тавилантай хүүхдүүд байхаа
4 | 0 Хариулах
Zochin [14.35.207.208] 2020/8/14
Mongol ornii hiisen ach gaviya. Jiremsen ehiig hurtel dongoj torson byatshan uriig hurtel aimshigtai tamlaj bna
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/8/13
сайн байцгаана уу? Нямхүү эмч мэдээлэл хийх үеэрээ Хорвоод хүн мэндэлсэнг, эх үрийн бие сйан байгааг дуулгахад их сайхан төдийгүй нэг л гоё, тун их баярладаг, малийтлаа нүүр дүүрэн инээмсэглэдэг байж билээ. Энэ 2 ихрийг төрсөнг дуулгахад нь "хувьтай л эх үрс юмдаа" хэмээн өөрийн эрхгүй бодогдож билээ. Хөөрхөн охид дэгж дэрвээд өсөждээ.
5 | 3 Хариулах
Зочин [221.170.13.219] 2020/8/13
хөөрхөн юм бэ ашгүйдээ.баяр хүргэж аз жаргал хүсье,монголын үрс маш олон болтугай
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.113] 2020/8/13
Бичиг баримтгүй, хилээр орж ирсэн хил зөрчигчид шүү наад хоёр чинь Кккк
30 | 0 Хариулах
Zochin [14.35.207.208] 2020/8/14
Kkkkkk eejiinhee gedsend nuugdaj bgaad ongotsnd suuchihlaa odoo bolloo geed garaad irlee gj...
1 | 0 Хариулах
Зочин [103.26.192.22] 2020/8/14
Хахаха ёстой хөөрхөн шогийн мэдрэмжтэй хүн байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2020/8/13
Эх хүүхдүүд нийлээд аргагүй нутгаа зорьсон юм байна. Онгоцонд нь туршлагатай эмч эмнэлэгийн ажилтнууд, сайн нисгэгч байж таардаг нь болж дээ. Төрүүлсэн эх болон ихрүүдэд нь эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе!
4 | 0 Хариулах
Геологич [202.131.243.190] 2020/8/13
Иймэрхүү гоё мэдээ байнга улс орон даяаар түгэж байгаасай!
6 | 0 Хариулах
алтай-д [202.9.46.107] 2020/8/13
Бидний багад цагаан онгоцонд төрсөн Мөнгөнхүлэг гэж ах манай сургуульд байдаг байсан
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.107] 2020/8/13
Дэлхийдээ??? арай бүлт наалаа
2 | 4 Хариулах
Зочин [202.179.26.6] 2020/8/13
Od gargisdaa ch gsn yadgiin duugui ungurch suraach durak min
3 | 1 Хариулах
Зочин [202.126.88.176] 2020/8/13
Ихэр хүүхэд малаа
0 | 1 Хариулах
зочин [202.126.92.99] 2020/8/13
Монголын үрс маш олон болох болтугай. Ихэр хөөрхөн охидод нь аз жаргал сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
8 | 0 Хариулах
Зочин [173.72.190.130] 2020/8/13
MIAT zugeer tusgai ongotsoor irj bga humuusiin achaanas hulgai hiiheel bolichih.
2 | 1 Хариулах
aaa [66.181.165.215] 2020/8/13
tiim yum bdgumaa ongotsnii acha ateeshni hesgees niseh buudlaas garan gartal buh uil yavts camer dr bichigddeg yum tsunh chimanda het ih yum hucheer chihher tsahilgaanan tawij evderdeg zadarsan achaag engeriin camerar batalgajuldag gj sanaj bna
0 | 0 Хариулах
Зочин [173.72.190.130] 2020/8/13
tged ymn alga bolood bga ter olon humuusiin achaan bugd tsahilgaan ni evdereed ymnudn alga bolood bsn heregu lol. Cameraarch shuulgesen humuus zondool bn camera ni yuch haragdku ymrch nemergu tiim bhd bitgii oortoo itgeltee tiim ymbdguma gej bult2 user pls
0 | 0 Хариулах
Зочин [122.201.19.99] 2020/8/13
Хаана юу бичхээ бодооч
0 | 0 Хариулах
Чнзрг [202.55.180.226] 2020/8/13
Эх хүүхдүүд нийлээд аргагүй нутгаа зорьсон юм байна. Онгоцонд нь туршлагатай эмч ажилтнууд байж таардаг нь болж дээ. Төрүүлсэн эх болон ихрүүдэд нь эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе!
6 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2020/8/13
ДАРАА ДАРААГИЙН МИАТ-ын УДИРДАЛАГУУД АМЛАСНАА МАРТАЖ ХӨГӨӨ ЧИРЭХ ВИЙ ДЭЭ....
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.107] 2020/8/13
Коммунизмын үед яг 18 хүртэл нь жилд нэг удаа үнэ төлбөргүй нисгэдэг байсан
1 | 0 Хариулах
zochin [192.82.70.138] 2020/8/13
za chi dut.ilvv umanf danaa zovhiin
1 | 0 Хариулах
хариуцлага [202.9.46.107] 2020/8/14
ЗА НИСГЭГЧ АХДАА БАЯРЛАЛАА ХАРИН ТЭР ШАВАР ХААГААД БАЙГАА МИАТЫН ЗАХИРАЛ НЭРТЭЙ ПАНЗЧИН ОДОО БОЛИХ УУ ДАА? БАТТӨР ЗАХИРАЛ АА ТЭР БЭЭЖИНД ХЭДЭН ХУН алaх ШАХВАА АЙН ТЭРНИЙГЭЭ МОНГОЛЫН АРД ТУМЭНД ЕРӨНХИЙ САЙДААСАА, ХАЛТАР САЙДААСАА ЯАГААД НУУВ??? ТУУНИЙГЭЭ НЭГ САЙХАН ГЭЭЧ НЬ РЕКЛАМДАХГУЙМУУ???
0 | 0 Хариулах
WAVY [202.179.24.70] 2020/8/13
Монгол улсын онгоцонд төрсөн төрөөгүй угаасаа л Монгол улсын иргэн болно.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.127.238] 2020/8/13
ихэр охин, ээжид нь эрүүл энхийг хүсье.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.112] 2020/8/13
huuhduuded tsagaan hel am tusah vi muu yum holuur holuur
7 | 0 Хариулах
zochin [202.126.88.131] 2020/8/13
Saihan medee! Nulims garchihlaa
10 | 0 Хариулах
Зочин [43.242.243.26] 2020/8/13
goy ner ugchee
3 | 0 Хариулах
nno [203.91.116.189] 2020/8/13
Ямар гоё нэр өгөө вэ? <3
1 | 0 Хариулах
asdfsf [216.154.8.161] 2020/8/13
ongotsond turtul argagui baidald oruulj haaj boochod ichihgui zurga netre avad
6 | 11 Хариулах
Зочин [118.22.50.207] 2020/8/13
Аливаа зүйлээс сайхныг нь харж сур!.
7 | 3 Хариулах
asdfsf [216.154.8.161] 2020/8/13
tulgar bietei huniig buhel buten hagas jil oruulahgui haaj booson ni tegeed sain hereg uu
8 | 3 Хариулах
Тулга [192.82.72.72] 2020/8/13
Нэг ч гэсэн юмыг эерэг талаас нь хар л даа
4 | 4 Хариулах
Зочин [173.72.190.130] 2020/8/13
Saihniig harj sur ged baiga hmuusd tged uneniig ni toohgu ongoroh ymu. Sainiig harj sur gseer bgad 30 jiliin tursh ene uls chn muugiin harahgu ongorsoor iim dampuursn baidald hursn bzde
3 | 2 Хариулах
Зочин [122.201.19.99] 2020/8/13
Чам шиг ийм бодолтой хүмүүсээс болоод дампуу бган
0 | 0 Хариулах
Зочин [205.153.92.177] 2020/8/14
Hahah [хориотой үг] zuer nasaara darluulad yduu amidr gachin psdanr. Chmshig buh zuil saihn ged ooriigoo taivshruulad nasaara yduu darluulj amidrah ym bnldaa zaza ahah
0 | 0 Хариулах
Зочин [202.170.68.38] 2020/8/13
miat iim baidald oruulaagui shde lol
3 | 2 Хариулах
Зочин [173.72.190.130] 2020/8/13
MIAT ged tsohood helsn negch hun alga.
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.107] 2020/8/13
Нөгөө ихрийг бүгдээрээ барьж зургаа авахууллаа ккккк.
0 | 0 Хариулах
Дорж [122.201.26.172] 2020/8/13
Хөөрхөн юм бэ
1 | 0 Хариулах