2020/09/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
18:00
S26
19°
19:00
S26
16°
20:00
S29
13°
21:00
S26
11°
22:00
S26
10°
23:00
S26
10°
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S26
04:00
S26
05:00
S26

"АНУ-аас ирсэн гурван зорчигч шинжилгээ өгөхгүй хэмээн ХӨСҮТ-ийн багийн үйл ажиллагаанд саад учруулсан"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас иргэдийг татан авах ажиллагааны талаар болон тусгаарлах байранд гарч буй зөрчлийн талаар мэдээлэл хийв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "Цагдаагийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш Монгол Улсад 16,162 хүнийг ажиглалтад авсан. Давхардсан тоогоор 57 байршилд 9,490 иргэнийг тусгаарлан ажиглах үеийн хамгаалалтад 9,978 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. 

  • Тусгай үүргийн 48 удаагийн нислэгээр иргэдийг татан авах үеийн хамгаалалт, зохицуулалтад давхардсан тоогоор 614 автомашинтай 1,824 албан хаагч, 
  • Төмөр зам болон хилийн боомтуудаар ирсэн 6,111 иргэнийг татан авах, олон улсын ачаа тээврийн транзит тээврийн хэрэгслийн хамгаалалтад 3,196 автомашинтай 9,620 албан хаагч ажилласан. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 31 байршил дахь 2,228 иргэн, орон нутагт таван аймгийн есөн байршил дахь 351 буюу улсын хэмжээнд 2,579 иргэний ажиглалтад цагдаа, дотоодын цэргийн 13 анги байгууллагын алба хаагчид ажиллаж байна. 

Цагдаагийн байгууллагаас дараах арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай гэж үзэж байгаа.

  • Гадаадын хөрөнгө оруулалттай, гадаадын мэргэжилтэнг ажиллуулдаг уул уурхай болон бусад салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад улс орноос ажилтан, мэргэжилтэн, хамтран ажилладаг зочид, төлөөлөгчөө авчирсан тохиолдолд тухайн байгууллага нь мэргэжлийн байгууллагаас тогтоосон хугацаанд тусгаарлах ажлыг бүрэн хариуцаж, бусадтай аливаа хэлбэрээр харилцаанд оруулахгүй байх, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээг авч, нийгмийн хариуцлагаа өндөржүүлэх шаардлагатай байна.
     
  • Гадаад улс орноос ирж буй монгол иргэдийг ах дүү, хамаатан садан нь тэдэнд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу заавал тусгаарлаж, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын журмыг чанд сахиулахад анхаарах шаардлагатай бий" гэлээ.

Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 зөрчил гарсан

Тэрбээр тусгаарлах байранд гарч буй зөрчлийн талаар танилцууллаа. 

  • Төв аймагт Баянхангай амралтын газар тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэм зөрчиж, долдугаар сарын 18-ны өдөр архидан согтуурсан зөрчил гарсан.
     
  • "Энхсаран" сувилалд тусгаарлагдсан иргэн Х, Б нар долдугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, журам зөрчсөн.
     
  • "Эрхэс" зочид буудалд тусгаарлагдсан иргэн О долдугаар сарын 26-ны өдөр дөрвөн давхрын цонхоор хайрцагтай тамхи шидэж, түүний нь иргэн М, Б, Б нар авсныг эргүүл хамгаалалтын ажилтнууд илрүүлж, УОК-ын Шуурхай штабд мэдэгдэн дээрх гурван иргэнийг Алтай зочид буудалд ХӨСҮТ-ийн машинаар тусгаарлах байранд хүргэх үеийн хамгаалалтыг зохион байгуулсан. /Хамгаалалтын байрнаас гадагш эд зүйл гаргасныг авсан иргэд хавьталд орсон гэж үздэг тул тусгаарлагджээ/
     
  • Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Монголика зочид буудалд тусгаарлагдсан иргэн М, Э, Б нар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээг өгөхгүй хэмээн ХӨСҮТ-ийн шинжилгээний багийн үйл ажиллагаанд саад учруулсан тул цаашид энэ чиглэлээр холбогдох хууль, дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцлага тооцох шаардлагатай байгааг харуулж байна.

Улсын хэмээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 зөрчил гарсны 161 нь нийслэлд, 358 нь орон нутагт бүртгэгджээ.

x