Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэбат нарт холбогдох залилах, мөнгө угаах хэргийн шүүх хурал эхэллээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох залилах, мөнгө угаах, эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Нийслэлийн прокурорын газраас:

  • “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,
  • “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон юм.