Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Пирамидуудыг харь гарагийнхан босгосон гэж хэлсэн Илон Маскыг Египет улс нутагтаа урьжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Tesla, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск твиттер хуудсандаа “Пирамидуудыг харь гарагийнхан байгуулсан нь тодорхой” гэж бичжээ.

Түүний бичсэнийг олон зуун мянган хүн дэмжиж “Like” дарсан байна.

Харин маргааш нь Египет улсын засгийн газрын олон улсын хамтын ажиллагаа хариуцсан сайд Раниа Аль Машат нэрт бизнесмэнийг өөрийн биеэр пирамидуудыг үзэж, холбоотой түүхийг нь судлахыг урьжээ.

“Би таны ажил үйлсэд маш их хүндэтгэлтэй ханддаг. Пирамидуудыг хэрхэн байгуулсан тухай бичсэн түүхэн эх сурвалжуудтай танилцаж, тэдгээрийг байгуулсан хүмүүсийн бунхныг ирж үзэхийг би танаас хүсэж байна. Ноён Маск, бид таныг хүлээж байна” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.

Үүнээс гадна Гизагийн пирамидыг байгуулсан хүмүүсийн бунхныг нээж байсан Египетийн нэртэй археологич Захи Хавасс түүний мэдэгдлийг эрс няцааж, пирамидуудыг эртний египетчууд барьж босгосныг батлах түүхийн баримтууд олон байдгийг хэвлэлд ярьжээ.

Гизагийн пирамид нь 137 метр өндөр бөгөөд эртний дэлхий дахины долоон гайхамшгийн нэгэнд тооцогддог юм.

 

Эх сурвалж: Business Insider