ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Онцлох бүтээгдэхүүн: Ухаалаг гар утсанд зориулсан Sony QX10/QX100 дуран

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 9 сарын 24
IKON.MN
Sony QX10/QX100 дуран

"Sony" корпорациас гэрэл зураг сонирхогчдод зориулсан шинэ бүтээгдэхүүнээ 9 сарын 25-аас зарж эхлээд байна. Энэ нь QX тѳрлийн дижитал гэрэл зургийн дуран бѳгѳѳд таны iOS болон Android тѳрлийн гар утсыг мэргэжлийн фото камер болгох ид шидтэй.

10x болон 100x оптик zoom-тэй хоёр хувилбартай. 18 Мегапикселийн CMOS мэдрэгчтэй.

Гар утастайгаа NFC эсвэл WiFi технологиор холбогдож тусгай Апп-ын тусламжтай хэрэглэнэ.

Нэгэнт утасгүй холболтоор холбогдох тул зураг авахдаа дурангаа дурын байрлалд уян хатан ашиглах боломжтой. Ѳѳрѳѳр хэлбэл утаснаасаа зүүж эсвэл салгасан аль ч хэлбэрээр зураг авна.

Дуран нь ѳѳр дээрээ санах ойтойгоос гадна утасны санах ойд авсан зургаа хадгалж болдог. 1080/30p HD видео бичлэг хийдэг. Гэрэл багатай орчинд дүрсийг сайн буулгах технологи нэвтрүүлсэн тул ямар ч орчинд чанартай зураг авах гэнэ.

Үнийн хувьд QX10 нь 249 ам.доллар, QX100 нь 499 ам.доллар байх юм.

 Та доорх дүрс бичлэгээс танилцуулгыг нь хүлээн авч үзээрэй.