Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын МСС: ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ УРЬДЧИЛСАН ЗАРЛАЛ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 21
Сурталчилгаа
 

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

(МОНГОЛЫН МСС)

УЛААНБААТАР ХОТЫН НИЙТ УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ УРЬДЧИЛСАН ЗАРЛАЛ

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг (“Компакт гэрээ” гэх) 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотод ойрын ирээдүйд учирч болзошгүй унд-ахуйн усны хомстлыг шийдвэрлэн, цаашид өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.

Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх) нь Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд дараах барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх, урьдчилсан сонголт бүхий олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:

  • Олборлосон усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, SCADA систем суурилуулах ажил;
  • Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, эх үүсвэрийн талбайгаас болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс ус дамжуулах шугам хоолойг суурилуулах ажил тус тус багтана.

Эдгээр ажлыг гүйцэтгэхэд техникийн өндөр ур чадвар, чадавх шаардлагатай тул тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон аливаа этгээдийн чадавхыг нягтлан магадлах зорилгоор энэхүү Урьдчилсан сонголтыг зохион байгуулж байгаа болно. Урьдчилсан сонголтын баримт бичиг нь МСК-ын Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журмын Чанар, үнийн хосолмол аргачлалын (Quality and Price Based Selection) зарим бүрэлдэхүүн хэсгийг агуулсан байна. Урьдчилсан сонголтын үр дүнд үндэслэн дээрх барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалтад оролцох шаардлага хангасан компаниудын хураангуй жагсаалтыг ажлын багц тус бүрээр гаргах бөгөөд Монголын МСС нь хураангуй жагсаалтад багтсан компаниудын дунд өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг МСК-ын Өндөр үнийн дүн бүхий барилга, угсралтын ажлын тендерийн жишиг баримт бичгийг (Standard Bidding Document for Procurement of Large Works) ашиглан зохион байгуулах юм. Эдгээр ажлыг гүйцэтгэх гэрээг Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос гаргасан жишиг гэрээний улаан номыг (FIDIC Redbook, 1999) баримтлан байгуулна. Урьдчилсан сонголтын урилга нь МСК-ын Худалдан авах ажиллагааны журамд заасанчлан МСК-ын санхүүжилт бүхий тендерт оролцох эрх бүхий улсын харьяалалтай, урьдчилсан сонголтод оролцохыг сонирхсон аливаа этгээдэд нээлттэй байна.

Компакт гэрээний хүрээнд санхүүжүүлэх аливаа ажлын гэрээг МСК-ын Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журамд заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалын дагуу хэрэгжүүлдэг бөгөөд уг журамтай https://www.mcc.gov/resources/doc/program-procurement-guidelines холбоосоор нэвтрэн танилцах боломжтой.

Гэрээ тус бүрийн Урьдчилсан сонголтын урилгыг Монголын МСС-ийн цахим хуудас (https://www.mca-mongolia.gov.mn/), Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн бизнес” (United Nations Development Business- http://www.devbusiness.com/), “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) цахим хуудас, өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.

Худалдан авах ажиллагааны энэхүү урьдчилсан зарлал нь дараах үндсэн зорилготой. Үүнд:  

A) Монголын МСС дээр дурдсан барилга, угсралтын ажлын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын Урьдчилсан сонголтын урилгыг 2020 оны дундуур өөрийн цахим хуудсаар (https://www.mca-mongolia.gov.mn/) дамжуулан олон нийтэд нээлттэй зарлахаар төлөвлөж буйг тус Урьдчилсан сонголтод оролцох сонирхолтой аливаа этгээдийн сонорт хүргэх.

“Ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага” болон урьдчилсан сонголтын баримт бичгийг Монголын МСС-ийн цахим хуудаснаа (www.mca-mongolia.gov.mn) үнэ төлбөргүй татан авах боломжтойгоор байрлуулах болно. Тус баримт бичгийг “Худгийн барилга барих, шугам хоолой суурилуулах” ажил болон “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” барьж байгуулах ажлын 60 хувийн гүйцэтгэл бүхий зураг төсөлд үндэслэн боловсруулсан ба урьдчилсан сонголтыг зохион байгуулах хугацаанд эдгээр зураг төслийг эцэслэн боловсруулж дуусахаар төлөвлөж байна. Иймд эцсийн байдлаар боловсруулсан, иж бүрэн ажлын зургийн дагуу үндсэн тендерийн баримт бичгийн бүрдэлд багтсан “Ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага”-д тодорхой хэмжээний өөрчлөлт орж болно. Урьдчилсан сонголт дууссаны дараа тендер шалгаруулалтын урилгыг зөвхөн хураангуй жагсаалтад орсон компаниудад 2020 оны сүүлээр хүргүүлэхээр төлөвлөж байна.

Олон нийтэд нээлттэйгээр 2020 оны дундуур зарлах Урьдчилсан сонголтын урилга, “Ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага” нь дараах болон бусад хэсгүүдээс бүрдэнэ.

Олборлосон усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, SCADA систем суурилуулах ажлын хүрээнд:  

  • Барилга, угсралтын ажлын тухай товч мэдээлэл,
  • 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх үйлдвэрийн үндсэн байгууламжуудыг харуулсан төслийн талбайн ерөнхий төлөвлөлт,
  • 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх орчны өндөржилт бүхий байгуулалтын зураг,
  • 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх ус цэвэршүүлэх технологийн схем,
  • Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга, байгууламжийн архитекторын гурван хэмжээст (3D) рендер зураг,
  • Төслийн талбайн геотехникийн нөхцөл,
  • Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга, угсралтын ажил дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд уг үйлдвэрийн ашиглалт, засвар үйлчилгээг Гүйцэтгэгч хариуцан явуулахад баримтлах “01950 тоот техникийн тодорхойлолт.

Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, олборлосон усыг эх үүсвэрээс Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, тус үйлдвэрээс нийслэлийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх шугам хоолой, шилэн кабель суурилуулах ажлын хүрээнд:

  • Барилга угсралтын ажлын тухай товч мэдээлэл,
  • 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх цуглуулах шугам хоолойн ерөнхий схемийг харуулсан эх үүсвэрийн байгуулалтын төлөвлөлт,
  • 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх худгийн барилгын ерөнхий төлөвлөлтийн зураг,
  • 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх шугам хоолойн дагуугийн зүсэлт,
  • Эх үүсвэрийн талбай болон ус дамжуулах шугам хоолойн трассын дагуух геотехникийн нөхцөл,
  • Гүйцэтгэгчийн хэрэгжүүлэх Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөний хураангуй (төсөл).

Дээр дурдсан барилга угсралтын ажлын хоёр багцын аль алинд хамаарах нэмэлт мэдээлэл:

  • Өрсөлдөөнт тендер шалгаруулалтад оролцогчид санал боловсруулахдаа ашиглах Гэрээ байгуулах огноо болон Ажил эхлүүлэх мэдэгдэл олгох огноог урьдчилан төлөвлөж тусгасан, тендер шалгаруулалтыг зохион байгуулах хуваарь,
  • Үндсэн барилга, байгууламжийн байршил, шугам хоолойн трасс, хоорондын зай талбайг харуулсан схем-зураглал,
  • Төслийн талбайн цаг уурын ерөнхий нөхцөлийн товч мэдээлэл,
  • Монгол Улсын Засгийн газраас мөрдөхөөр тогтоосон дотоодын болон олон улсын стандарт, норм, дүрэм журмууд,
  • Барилга, угсралтын ажил тус бүрийг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлүүд болон батлуулах шаардлагатай баримт бичгийн жагсаалт, тэдгээрээс алийг нь Гүйцэтгэгч хариуцах талаарх мэдээлэл,
  • Барилга, угсралтын ажил тус бүрт хамаарах Захиалагчийн Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө (Environmental and Social Management Plan)-ний хураангуй,
  • 60 хувийн гүйцэтгэл бүхий ажлын зураг төсөл дэх Техникийн тодорхойлолтын 01310 дахь хэсэг болох Ажлын хуваарь болон Захиалагчийн зүгээс ажлын хуваарьт тавигдах шаардлагын хураангуй зэрэг болно.  

Б) Урьдчилсан сонголтод оролцохыг сонирхсон аливаа этгээдэд барилга, угсралтын эдгээр ажлын талаарх багц мэдээллийг хүргүүлэх.

Дараах холбоосоор нэвтрэн бүртгүүлж, багц мэдээллийг татаж авна уу.
https://bit.ly/2AMjIvh.

Энэхүү багц мэдээлэл нь барилга, угсралтын ажлын цар хүрээ, тодорхойлолт зэргийг агуулсан бөгөөд дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  1. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төслүүдийн тухай товч мэдээлэл,
  2. Ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын зарим тодорхой хэсэг, тухайлбал Байгаль орчин, нүүлгэн шилжүүлэлтийн ажлын төлөвлөгөөний явц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны холбогдох дүрэм, журам зэргийн хураангуй тайлбар,
  3. Барилга, угсралтын дээрх багц ажлуудын хэрэгжилтэд оролцох тал тус бүрийн хүлээх ерөнхий үүрэг, хариуцлага,
  4. Монгол Улсад бизнес эрхлэх, бүртгүүлэх тухай дүрэм, журам болон барилгын ажлын тусгай зөвшөөрлийн тухай мэдээллүүд,
  5. Татвар, төлбөр тооцоотой холбоотой мэдээллүүд,  
  6. Барилга, угсралтын дээрх багц ажлуудын тендер шалгаруулалтад хамтран оролцох сонирхлоо илэрхийлсэн дотоодын барилгын компаниудын жагсаалт зэрэг багтана.

В) Урьдчилсан сонголтод оролцохыг сонирхсон компаниудыг шаардлагатай бэлтгэл ажлаа эхлүүлэхийг урих.

Г) Энэхүү сонгон шалгаруулалттай холбоотой аливаа нэмэлт мэдээллийг Монголын МСС-ийн цахим хуудаснаа тухай бүр зарлах тул сонирхогч компаниуд Монголын МСС-ийн цахим хуудсыг тогтмол шалгаж байх шаардлагатай болохыг мэдэгдэх.

Монголын МСС-аас зарлах нээлттэй худалдан авалтын тухай мэдээлэл хүлээн авах, тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон компаниуд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим шуудангаар холбоо барина уу.

Монголын Мянганы сорилтын сан

5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот-14210, Монгол Улс.


 

 

MONGOLIA WATER COMPACT

PRE-SOLICITATION NOTICE

The United States of America, acting through the Millennium Challenge Corporation (“MCC”), and the Government of Mongolia (the “Government”) have entered into a Millennium Challenge Compact Agreement for Millennium Challenge Account assistance in the amount of 350 million USD to help facilitate poverty reduction through economic growth in Mongolia (the “Compact”). The Compact will assist the Government in alleviating an imminent water shortage and meeting the projected demand for water in the capital city of Ulaanbaatar for residential consumers and commercial and industrial users through three closely related investment activities:

  • A Downstream Wells Activity, to construct new groundwater wells with attendant transmission lines, reservoirs, and an advanced water purification plant;
  • A Wastewater Recycling Activity, to construct a new wastewater recycling plant and pipelines to provide high-quality treated wastewater that can substitute groundwater used by water-intensive industries, thereby releasing the amount of fresh water available for household consumption; and
  • A Water Sector Sustainability Activity, to support policy reforms, capacity building, and provide technical assistance to improve the long-term sustainability of Ulaanbaatar city’s water supply.

Millennium Challenge Account-Mongolia (“MCA-Mongolia”), an Accountable Entity established to oversee the implementation of the Compact, intends to conduct pre-qualifications which will be followed by competitive biddings for the below contracts for works under the Compact’s Downstream Wells Activity:

  • Construction of an Advanced Water Purification Plant (AWPP) and SCADA; and
  • Construction of Pipelines, Well houses, Pumping Station.

These works will require highly qualified contractors, and the procurements will begin with a rigorous pre-qualification for each of these two contract packages. The pre-qualification phase will incorporate elements from MCC’s Quality and Price Based Selection (QPBS) process. Each pre-qualification process will result in a shortlist of entities qualified to competitively bid on the corresponding works package. For the bidding phase for these two works packages, MCA-Mongolia intends to use invitations for bid based on the MCC Standard Bidding Documents (SBD) for procurement of large works. The form of contract used for each of these works packages will be the International Federation of Consulting Engineers (FIDIC) Redbook Construction Contract (1999). The pre-qualification process will be open to all bidders from eligible source countries, as defined in the MCC Program Procurement Guidelines (“PPG”).

Contracts for works financed under the Compact will be implemented according to the principles, rules, and procedures set out in the MCC PPG, which can be found on MCC’s website at https://www.mcc.gov/resources/doc/program-procurement-guidelines.

A Specific Procurement Notice (“SPN”) for each contract will be announced on MCA-Mongolia’s website at https://www.mca-mongolia.gov.mn/, the United Nations Development Business (UNDB Online) website at http://www.devbusiness.com/, the Development Gateway Market (dgMarket) website at http://mcc.dgmarket.com/, in Mongolian daily newspapers, and in other media outlets, as appropriate.

The purpose of this pre-solicitation notice is to:

A. Inform potential bidders that the complete set of Pre-Qualification Bidding Documents with the “Works Requirements” are expected to be posted on MCA-Mongolia’s web site (www.mca-mongolia.gov.mn) by mid-2020, and will be available for downloading free of charge. The documents that will be provided are from the current draft (typically 60%) designs for the AWPP and the wellfields and pipelines. As the design progresses towards 100% completion in parallel with the pre-qualification process, the “Works Requirements” are and will be subject to change until the final issue of the invitations for bids to shortlisted entities, which is expected in late-2020.

“Works Requirements” of the invitations to apply for pre-qualification, which will be issued in mid-2020 are expected to include, but not be limited to:

For the Construction of AWPP and SCADA:

  • A written summary of works for the construction package;
  • An overall site layout plan from the draft design set for the AWPP, showing the overall layout and major components of the AWPP;
  • Grading plans for the AWPP from the draft design set showing the scale of civil works currently anticipated;
  • Process flow diagrams from the draft design set showing the treatment process that is currently anticipated;
  • A draft 3D rendering of the design of the AWPP, showing the vertical scale of the buildings currently envisaged for the AWPP;
  • A summary of geotechnical conditions at the AWPP site; and
  • A draft of the Contract Operation and Maintenance of the AWPP Specification Section 01950, outlining the requirements for an anticipated two year operation period for the AWPP by the Contractor.

For the Construction of Pipelines, Well houses, Pumping Station, and Fiber Optic Cable Installation for SCADA:

  • Wellfield layout plans from the draft design set for the wells and conveyance, showing a schematic overview of wellfield piping;
  • A written summary of works for the construction package;
  • An overview layout drawing from the draft design set for the wells and conveyance, showing planned construction at a typical well site;
  • Typical pipeline cross section drawings from current design, showing typical pipeline cross sections which are currently envisaged;
  • A summary of geotechnical conditions in the wellfields and along the pipeline alignment; and
  • A summary of the draft Resettlement Action Plan (RAP) which the Contractor will be required to implement.

For Both Packages (in addition to specific items for each Package noted above):

  • A proposed timeline for the procurement process with definition of expected dates for Award of Contract and Notice to Proceed, upon which proposals may be based;
  • The vicinity and location map, showing the general location and relative locations of the components and the alignment of the pipelines;
  • A summary of climate information for the Project area;
  • A summary list of international codes and standards specified by the Government of Mongolia;
  • A summary of key permitting and regulatory approvals required for the construction activities identifying generally which aspects will be the responsibility of the Contractor;
  • A summary of the draft Employer’s Environmental and Social Management Plans (ESMPs) for each contract; and
  • A summary of the Employer’s schedule constraints for the works and key parts of Specification 01310 Project Schedule from the draft design.

B. Provide potential bidders with Preliminary Information Package for Applicants, including the description of works. To download the information package, please register with the following link: https://bit.ly/2AMjIvh.

The Preliminary Information Package for Applicants includes the following documents:

  1. Brief description of Compact activities and project;
  2. A summary of the main technical elements of the work for the Bulk Water Supply Project including a summary of the status of Environmental and Resettlement Plans for the work, health, safety, and environment related rules and procedures;
  3. A general responsibilities matrix that shows the scope envisaged for different stakeholders of the works packages;
  4. Information available to support potential bidders, including information regarding construction licenses and regulations related to business establishment in Mongolia;
  5. Information on taxation and payment; and
  6. List of local construction firms that have expressed interest in teaming up for these works packages.

C. Invite potential bidders to start making preliminary arrangements for the pre-qualification applications preparation.

D. Invite potential bidders to monitor the MCA-Mongolia’s website for additional announcements and information regarding this procurement.

Interested eligible contractors who wish to be included in the mailing list to receive a copy of advertisements, or those requiring additional information, should contact the Procurement Agent for MCA-Mongolia at PA-Mongolia@charleskendall.com with copy to procurement@mca-mongolia.gov.mn.

Millennium Challenge Account-Mongolia

F5, MPM Complex, UNESCO Street, Khoroo #1,

Sukhbaatar District, Ulaanbaatar – 14220, Mongolia

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.