Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Хямралын эсрэг хамтдаа” аянд үндэсний томоохон компаниуд нэгдэж байна

ikon.mn
2020 оны 4 сарын 29
Өгүүлэл

Улаанбаатар хотын худалдааны танхимаас Дэлхий нийтийг хамарсан COVID19 халдварын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, хямралыг хамтдаа даван туулахын төлөө ХЯМРАЛЫН ЭСРЭГ ХАМТДАА аяныг зарлаад байна. Эдийн засгийн хүндрэл үүсч байгаа ч  ажлын байрыг нь хадгалж, ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж, цар тахлын эсрэг нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн чухал ажлаа бие биетэйгээ хуваалцсаар байна.

 

Тухайлбал “Петровис” ХХК-ийн хамт олон 40  сая төгрөгийн үнэ бүхий 3000 түргэвчилсэн оношлуур, Улаанбаатар хот болон 21 аймаг, Багануур дүүргийн Онцгой байдлынн хэлтэст нийт 15  сая төгрөгийн шатахуун хандивлажээ.

ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн чиглэлийг мөрдөж, ажлын байраа хадгалж, нийт ажилтныхаа цалин хөлсийг нь цаг тухайд нь олгож байгаа аж. Мөн оффисийн ажилтнуудыг гэрээсээ ажлаа хийх боломжоор ханган, хурал, уулзалтыг онлайнаар хийж эхэлсэн. ШТС-ын ажилтнуудын эрүүл ахуйд онцгой анхаарч, нэг удаагийн амны хаалт, гар ариутгалын бодисоор ханган, халдваргүйтгэлийг тогтмол хийж хэвшжээ.

 
 

УБХТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн “Голомт” банкны хамт олон ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад талархал илэрхийлж, 100 сая төгрөгийн хадив олгосон. Түүнчлэн 9000 харилцагчийн 151 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийн хугацааг өөрчилж, нөхцөл өөрчилсний шимтгэлээс чөлөөлжээ.

Нийт ажилтнуудынхаа ажлын цагийг багасгаж, халдвар хамгаалллыг бүрэн сахиж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын ажлын цагийг дахин багасгаж, уян хатан нөхцөлтэйгөөр ажиллах боломж олгожээ.

 

Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувь хямдруулсан аж.

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Жигүүр Гранд” группын хамт олон COVID19 цар тахлын үед эдийн засгийн хямралд орсон Хан-Уул дүүргийн 40 айлыг сонгон нэг айлд 500 мянгөн төгрөгийн үнэ бүхий хоол хүнс, хувцас, эрүүл мэндийн бүтээгдэхүүн өгчээ. Группын хэмжээнд зохион байгуулсан энэ ажилд нийт 20 сая төгрөг зарцуулжээ. Мөн олны эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын нийт 200 гаруй ажилтанд  “Гранд Принц” ХХК-ийн “Ажисен Рамен” рестораны халуун хоол, уух зүйлээр ханган, дархлааг нь дэмжжээ.

 

Компанийн үйл ажиллагаагаа тасалдуулалгүй үргэлжлүүлж, 1000 ажилтны ажлын байрыг хадгалж, цалинг тогтмол олгохоос гадна витаминжуулалтыг аяныг зохион байгуулжээ. ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг биелүүлж, нийт ажилтнаа “Гранд Мед” эмнэлэгт эрүүл мэндийн үзэгт хамруулан, хүн бүрт зөвлөгөө өгч ажиллажээ.

Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн болон энгийн гишүүн олон компаниуд энэ аяныг дэмжин нийгмийн сайн сайхны төлөө хамтдаа байж, аюулт өвчнийг даван туулахаа илэрхийлсээр байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.