2020/06/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
15:00
S30
13°
16:00
S30
13°
17:00
S30
14°
18:00
S30
13°
19:00
S30
12°
20:00
S30
11°
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S29
01:00
S29
02:00
S29

Ѳв соёлоо кармаалсан залуус: Улаанбаатар Паспорт

ikon.mn
2020 оны 4 сарын 24
Өгүүлэл

Улаанбаатар Паспортынхан бол 2016 онд Монгол өв соёлоо шинэчлэн хадгалъя хэмээн байгуулагдсан залуу хамт олон. Ийнхүү өв соёлоо шинэчлэн хадгалж, залуусын дунд түгээн дэлгэрүүлэхийн тулд Улаанбаатар хотын хамгийн чамин тансаг, сонирхолтой гэсэн үйлчилгээний газруудыг багтаасан аяллын дэвтрүүд бүтээдэг. Цаашлаад Монголдоо анхдагч Silent Parties, Дээлтэй Уулзалт  гээд очсон л бол амьдралынхаа туршид мартахааргүй арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

 
Байгууллагын тухай товч мэдээлэл

Байгууллагын нэр: UBP / UBPassport, Улаанбаатар Паспорт

Үйл ажиллагааны чиглэл: Creative Business Partner & Маркетинг Агентлаг

Байгууллагдсан он: 2016

Онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд: Ulaanbaatar Passport аялалын дэвтэр, Sip & See аялалын дэвтэр, Hackbaatar by Designers, Silent Parties, Original Events, Дээлтэй Уулзалт, Маркетинг болон брэндингийн ажлууд.

Маркетинг агентлаг

UBPassport-ынхан маань бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эвентүүдээс гадна маркетингаар мэргэшсэн хамт олон. Брэндинг, маркетинг төлөвлөлт, консепци боловсруулалт, уламжлалт, дижитал, сошиал маркетинг гээд та нарын өглөө босоод утсан дээрээ үздэг креатив, креатив контентууд, гадуур алхаад явж байхдаа анзаардаг самбаруудыг бүтээдэг юм байна гэдгийг дуулгая.

Монголоор ч зогсохгүй аль хэдийн гадаадын нэр бүхий клиентуудтай ажиллаад эхэлсэн бөгөөд өнөөдөр тэдний хэрэгжүүлдэг дотоодын төслүүдтэй нь танилцъя.

Паспорт  гэж юу вэ?
 

Зочиноо хамаг өнгөтэй өөдтэй бүхнээрээ дайлж цайлдаг Монгол соёл 21-р зуунд бараг л устаж үгүй болжээ. Гэрийн эзэн нь газар унтаад, зочиноо орон дээрээ унтуулдаг заншилтай байсан Монголчууд маань өнөөдөр өөрөө л болж байвал бусад нь яахав гэсэн хандлагатай болж байгаа нь харагдана.

 

Монголчуудын эрт дээр үеэс уламжлал болж ирсэн дайлж цайлдаг соёл, нэг нэгэндээ санаа тавьж, өнгөтэй өөдтэйгээ бусдад зориулдаг ёс улам л мартагдаад байгаа юм шиг. Тийм ч учраас Улаанбаатар Паспортынхон “Паспорт” буюу аялалын дэвтэр хэмээх бүтээгдэхүүнийг танилцуулж Монгол залуусыг нэг нэгэнтэйгээ танилцаж, гадуур аялаж, нэг нэгнээ дайлах зочломтгой занг сэргээхээр бүтээсэн гэнэ.

 
Өврийн дэвтрийн хэмжээтэй энэхүү паспортыг ашиглаад адал явдалд дурлагч залуус маань Дулаанбаатар хотын хамгийн дулаан уур амьсгалтай, хамгийн гоё орчинтой, хамгийн амттай бүтээгдэхүүнүүдээр үйлчилдэг газруудаас 1+1 хөнгөлөлтүүдийг авч найзаа, хамт явж байгаа хүнээ, эсвэл бүр танихгүй хүнийг ч дайлах боломжтой.

Нэг паспорт нь 50,000 төгрөгний үнэтэй зарагддаг ч нэг паспорт-д дунджаар 2 сая гаруй төгрөгний хөнгөлөлт эдлэх эрхтэй болдог юм байна.

 

Улаанбаатар паспорт ийнхүү 5 жилийн хугацаанд 300 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 10,000 паспортыг түгээн залуусыг нийт 20 мянган км аялуулж, 8 тэрбум төгрөгийн хөнгөлөлтүүдийг эдлүүлжээ.

 

Ингэж дайлж цайлдаг Монгол ёс заншилаа шинэчлэн хадгалж залуус маань илүү нээлттэй, нөхөрсөг, зочломтгой соёлыг бие биедээ түгээсээр байна.

 

Хагас жилд нэг удаа гардаг паспорт бүтэх тоолондоо зөвхөн хөнгөлөлт эдэлдэг дэвтэр байхаас илүүтэй хэрэглэгчийн өврийн дэвтэр, тэдэнтэй хамт дурсамж бүтээдэг, нандигнан хадгалдаг найз нь байгаасай хэмээн бүтээдэг учраас дэвтэр бүрийн дизайныг ур ухаанаа сийлэн бүтээдэг гэнэ.

 

2019 оны 9 сард бүтээсэн Улаанбаатар Паспорт нь Дулаанбаатарыг бүтээх аянд 1500 гаруй залуусыг хамруулсан бөгөөд үүний дараа Улаанбаатар хотын байгууллага бүрт Дулаан илчийг бэлэглэхээр Unitel компанитай хамтран Хүний нөөцийн соёлыг цоо шинээр бий болгосон бүтээгдэхүүнийг зөвхөн Unitel-ийн багийнханд зориулан бүтээсэн гэнэ.

 

Юнителийн багийнхан паспортыг ашиглаад хамтдаа өдрийн хоол идэхээс авхуулаад байгууллага доторх Дулаан соёлуудыг бид бүтээсээр байна.

Дулаанбаатар Коллекц

Залуу сэтгэлгээг Монгол өв соёлтой хослуулан бүтээсэн Дулаанбаатар коллекцийн бүтээгдэхүүнүүд өдөр бүр адал явдалтай, сониуч амьдрахад тань зориулан бүтээгдсэн.

 

 

“Өдөр бүр өөр” уриатай бүтээсэн бүтээгдэхүүнүүд нь өдөр бүрийг өөрөөр, адал явдалтай өнгөрөөхөд чинь зориулан бүтээгдсэн. Нэг л мэдэхэд цаг хугацаа хажуугаар чинь гүйгээд өнгөрчихсөн юм шиг санагддаг уу? Гэхдээ цаг хугацааг удаашруулж, хором бүрийг үр бүтээлтэй болгох арга байгаа. Тэр нь хором бүр адал явдалтай, мэдрэмжээр дүүрэн амьдрах. Дулаанбаатар коллекцоос худалдан авалт хийсэн хүн бүр амьдралынхаа хором мөч бүрийг үнэлж амьдрах болно.

Удахгүй Өдөр бүр өөр-н хоёр дах коллекц гарах гэж байгаа юм байна шүү. Бүгдээрээ ubpassport.mn болон shoppy.mn рүү орж захиалга хийж болох юм байна.

Амьдралын хэв маягийг шинэчлэгч эвентүүд

Монголын хамгийн анхны чихэвчтэй Silent Party-г зохиож, залуусын Дээлтэй Уулзалт цагаан сарын баяр, Hackbaatar by Designers, 3х3 Сагсан бөмбөгийн ДАШТ гээд гайхалтай дурсамжуудыг бүтээлцсэн UBPassport-ын эвентүүд одоо ч зүрхэнд үлджээ.

Өглөө босоод утсаа хардаг, орой унтахдаа утсаа хараад унтдаг болсон бидний үед Монгол өв соёлоо хадгалаад, тараагаад явна гэдэг тийм ч амар биш юм шиг санагдана. Цагаан сар гэхээр л өвөө, эмээ нарыг хүндлэх учиртай баяр гэж ойлгохоосоо илүүтэй, залуус ч бас нэг нэгнээ хүндэлдэг, Монгол ёс заншилаа хадгалан шагай наадгайгаар тоглодог, хоорондоо золгодог гээд уламжлалаа хадгалах учиртай. Тийм ч учраас дээр дурдсан эвентүүдээс Дээлтэй Уулзалтыг товчхон онцолчихоё.

 

Залуусын дунд Монгол өв соёлоо нандигнан хадгалсан эвентийг бүтээсэнд нь UBPassport-ынханд баярлаад ханашгүй. Michel&Amazonka-тай хамтран зохиосон энэхүү арга хэмжээнд их хотын залуус хамгийн ганган дээлээ өмсөж ирээд бас загварын шоу ч хийгээд амжсан гэсэн шүү. Энэ үед л бид хэд нь ганган дээлтэйгээ хамт буузаа чимхэж, хамтдаа шинээр бүтсэн Шагайн казино тоглож, шөнө болтол Монгол бүжгээ бүжиглэсэнээ бодохоор дахиад хурдан Дээлтэй Уулзалтаа болоосой гэж бодож сууна.

Ѳвѳрмѳц эвентүүд

The Colors хамтлагийнхны анхны АНУ дах аялан тоглолтоос өмнөх Дэлхий ба Аялал концертийг зохион байгуулж, Маgnolian хамтлагийн анхны бие даасан тоглолтыг АСЕМ гэрт зохион, 3х3 Сагсан бөмбөгийн ДАШТ-г зохион байгуулж, Улаанбаатар хотынхоо брэндбүүкийг хийх Hackbaatar by Designers эвентийг зохиосон. Бүгд л залуусын дуу хоолойг гаргаж, залуусын амьдралын цоо шинэ хэв маягийг тодорхойлох эвентүүд болсон юм.

UBPassport-ын хамгийн сүүлийн онцлох арга хэмжээ бол Мөнгөн Завьяа-ийн нүхэн гарцанд болсон UBPassport 2020-ын нээлт. Хамгийн олон хүн зөрж өнгөрдөг мөртлөө нэг их тоодоггүй нүхэн гарцанд Дулаанбаатар хотын хамгийн дулаан цэгийг бий болгов.

 

Үүгээр зогсохгүй өөр шинэлэг, залуусын амьдралд цоо шинэ өөрчлөлтийг авч ирэх эвентүүдээр мялаана гэж UBPassport-ынхандаа найдаж байна.

 

Sip n See Паспорт

Яг одоо UBPassport-ынхон маань харин 5 сарын 1-нд цоо шинээр гарч буй Sip&See паспорт-д мөн л 2 сая гаруй төгрөгийн хөнгөлөлтүүдийг багтааж, Уух соёлыг монгол залуусын дунд дэлгэрүүлэх зорилготой хотын хамгийн чамин тансаг вино, часхийсэн борголууд /кофе/, уугаад ханамгүй бөмбөлөгтэй цайнуудаар үйлчилдэг газруудыг багтаасан юм байна.

 
 

Заа тэгээд дэлгэрэнгүй тайлбарлахаас илүүтэй та өөрөө ийшээ ороод тэдний цоо шинэ бүтээгдэхүүнийг нь сонирхоорой.

Мэдээж одооны нөхцөл байдлын улмаас шинэхэн паспортын эвент гэхээсээ илүүтэй урьдчилсан захиалга хийсэн хүн бүрийн гэрт нь паспортоо маш гоё илгээмжээр хүргэж өгч байгааг дуулгая. Захиалах бол ЭНД дарна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x