Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Технологийн компаниудыг олон улсад экспортолно

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 10
Сурталчилгаа

Мэдээлэл Технологийн Үндэсний Паркаас ахисан түвшний инкубатор сонгон шалгаруулалтыг Монголд анх удаа зохион байгуулжээ. 

 Ахисан түвшний инкубаторын зорилго нь санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон, мэдээлэл технологийн салбарын дэвшлийг ашиглаж нийгэмд ээлтэй бизнес эхлүүлсэн компанийг дотоодын зах зээлд бэхжүүлэхэд дэмжихээс гадна гаднын зах зээлд таниулахад дэмжлэг үзүүлэхэд оршдог байна. 

Ингэхдээ ажлын таатай орчныг бүрдүүлэх, менежментийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зэргээр тэдний олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэх юм байна. 

Иргэн бүрийг эрүүл мэндийн даатгалд хялбар даатгуулж, санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломжийг олгосон ИНСУР аппликейшн уг шалгуурт тэнцэж, хамтын ажиллагаа эхлүүлэхээр сонгогджээ. 

 

Иргэдийн цаг завыг хэмнэсэн, хүндрэлгүй хялбар шийдэлтэй уг үйлчилгээний үр өгөөж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт төдийгүй олон улсад ч анхаарал татаж үр дүнгээ өгөх боломжтой гэж мэргэжилтнүүд үзсэн байна. 

 Эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнүүдийг нэг дороос харж өөрт тохирох сонголтыг хийхээс гадна бүх төрлийн худалдан авалтаас үүссэн бонус оноо, цахим мөнгө зэргийг оролцуулан төлбөрөө төлөх боломжтой юм байна. “ИНСУР” -ийн хамт олон сонгон шалгаруулалтад тэнцээд шинэхэн оффистоо нүүж ороод удаагүй байгаатай нь танилцлаа.

ТУСМХ-ийн дарга П.Наранцэцэг

 

“Мэдээлэл Технологийн Үндэсний Парк нь нийтдээ 120 орчим гарааны бизнесийг дэмжин ажилласан байна. Сүүлийн жилүүдэд IT суурьтай компаниуд ихээр төрж байгаад бидний зүгээс баяртай байгаа. Ахисан төвшний инкубаторын зорилго бол дэлхийн зах зээлд Монголыг төлөөлж гарах боломжтой компанийг дэмжих явдал юм.” 

Шинэлэг санаа, гайхалтай шийдэл, үр ашигтай байдал, амжилттай төлөвлөгөө зэргээс гадна баг хамт олны бүрдэл, хичээл зүтгэл үүнд чухал байр суурьтай. 

Инсур бол эрүүл мэнд болон даатгалын салбартаа шинэлэг алхмыг эхлүүлж чадсан. Тэднийг олон улсад гарч IPO гаргасан анхны компани болно гэж итгэж байгаа. Бид тэдэнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байгаа.”

 

Иргэдэд ээлтэй, оновчтой, шинэлэг төслийг дэмжин төр хувийн хэвшил, салбар хоорондын хамтын ажиллагаа эхлүүлж буй дээрх үйл явдлууд нь олон олон бүтээлч залууст урам өгч, эх орондоо байгаа асуудлаа өөрсдийн оролцоогоор шийдвэрлэж өөрчлөх боломжтой гэдгийг харуулсан сайн жишиг хэмээн харж байгаагаа энд нэмж дурдъя.

 Инсур-ийн залуус удахгүй өөр олон шинэ боломжуудыг танилцуулахаар бэлтгэж байгаагийн нэг нь “Улсын эрүүл мэндийн даатгал” -г гар утаснаасаа төлөх боломжийг тун удахгүй эхлүүлэх тухай мэдээ байлаа.  

Та ИНСУР- аппликейшнтай танилцаж амжаагүй байгаа бол яг одоо энд дарж танилцаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.