2020/06/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,808.78₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
14:00
S26
16°
15:00
S30
17°
16:00
S30
19°
17:00
S30
19°
18:00
S30
19°
19:00
S30
17°
20:00
S30
16°
21:00
S29
13°
22:00
S31
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмээс ЭМЯ-д 40 сая төгрөгийн үнэ бүхий ариутгалын багц болон дулаан хөнжлүүд хандивлалаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 30
Сурталчилгаа

Дэлхийн 176 улсад үйл ажиллагаа явуулдаг АНУ-д төвтэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГС) коронавирусийн энэ аюулт цар тахлын үед Онцгой байдлын тусламжуудыг дэлхийн олон өнцөг бүрт хүргэсээр байна.  

Тус Сүмийн Монгол дахь салбар 40 сая төгрөгийн үнэ бүхий 5,000 ширхэг ариутгалын багц бэлджээ. Үүнээс 4,000 ширхэг багцийг ЭМЯ-д өнөөдөр хандивлаж байгаа бөгөөд харин үлдсэн 1,000 ш багцыг UNICEF-ээр дамжуулан асрамжийн газар дахь зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргүүлэх юм байна.

Эдгээр багцуудаас гадна ЕХХҮГС гишүүд нь өөрсдийн гараар хийсэн 100 ширхэг Дулаан Хөнжлийг ЭМЯ-д мөн хандивлажээ.  Мөн эмнэлгийн зориулалтаар ашиглах 10,000 ширхэг маскыг АНУ-аас ачуулаад байгаа бөгөөд ирсэн даруйд нь ЭМЯ болон эмнэлгийн байгууллагад хандивлах ажээ.

 

Монгол Улсад 26 жил үйл ажиллагаа явуулж байгаа ЕХХҮГСүм нь гишүүддээ шударга үнэн, ариун журам, нинжин сэтгэл, ач буянтай байхыг мөн сайн сайхныг үйлдэхийг уриалдаг тул гишүүд нь сайн дурын үндсэн дээр нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайн үйлсэд оролцдог ажээ. Тэдгээрийн заримаас дурьдвал:

2019 оны 11 сарын 01-Үндэсний өгөх өдөр: Ид Шидийн Орон-2 төслийн сургалтын танхимын тохижилтод зориулан 10 сая төгрөг хандивлав.

 
 

2017, 2018, 2019 онуудад Ахиллас Интэрнэйшнл ТББ-аас зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Марафоныг дэмжин ажиллаж байна.

 

Түүнчлэн ЕХХҮГС-ийн Халамжийн Нийгэмлэгийн эгч нар “Бяцхан Үрсдээ зориулав” хэмээх нярайн багцуудыг өөрсдийн гараар оёж Хүүхдийн Төв Сувилал болон зорилтот бүлгийн ээж нарт хандивлажээ.

 
 

2020 оны 1 сард “Ахмад настнуудаа ачлая” уриан дор асрамжийн газар байдаг ахмадууддаа зориуан 246 ш дулаан хөнжил хийгээд байна.

 
 

1000 ширхэг ариун цэврийн багц бэлдэн зорилтот бүлгийн Энэрэл эмнэлэг, сувилал, ахмадын асрамжийн газруудад хандивлажээ.

 
 

2018 оны 12 сард агаарын бохирдол хамгийн ихтэй дүүргүүдийн автобусны буудлуудаар 2.5 шүүлтүүртэй 1000 ширхэг утааны маск ард иргэдэд үнэгүй тарааж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байжээ.

 
 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТЭРГЭНЦЭР хөтөлбөрийг 2000 оноос хойш тасралтгүй АНУ дахь төв байгууллагаас нь Монгол Улсад үнэ төлбөргүй хандивладаг бөгөөд дагалдах сургалтуудыг мөн явуулдаг байна. “Дэзэрэт олон улсын энэрэл-Гэр бүлүүдийг бэхжүүлэх” гэсэн логогоор нь Монголчууд андахгүй мэддэг болжээ.

 
 

ЕХХҮГСүмийн гишүүдийн хувьд гэр бүлээрээ мод тарих, байгаль дэлхийгээ цэвэрлэх зэрэг нь тогтмол хийгдэг сайн дурын уламжлалт үйлчлэлүүдийн нэг байдаг ажээ.

 
 
 
 
 
 
 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн гишүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүгд сайн дурын үндсэн дээр баяр баясалтай үйлчилдэг бөгөөд нийгэмдээ эерэг хандлагыг бий болгохыг ямагт эрмэлзэн өөрсдийн эргэн тойрондоо, гэр бүлдээ сайн сайхан, эерэг уур амьсгалыг түгээхээр хичээцгээдэг аж. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Тус сүмийн болон хүмүүнлэгийн үйлсүүдийн талаарх баттай эх сурвалжийн мэдээллийг доорх хаягаас авч болох юм байна.

https://www.facebook.com/ChurchofJesusChrist.mn/

https://www.facebook.com/Deseret-International-Charities-Mongolia-442960059371053/

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x