В.Путин ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгожээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын мөрөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан талаар Засгийн газраас мэдээлж байсан билээ.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзах үеэрээ ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгосон байна.
Энэ нь Монгол Улсын хувьд 30 жил хүлээгдсэн төсөл бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн айлчлалаар яриа хэлэлцээр болж байсан нь ийнхүү ажил хэрэг болж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

