Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Улаан: Ноолуур бэлтгэх ААН-үүдэд 300 тэрбум төгрөгийн зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийж байна.

Шууд:

https://www.facebook.com/iKonNews/videos/2869082203203253/

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Засгийн газрын хуралдаанаар ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа.

Манай улс оны эцэст 70.9 сая мал тоолуулсан бөгөөд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх боломжтой байна. Болзошгүй эрсдэлтай байгаа тул бэлтгэл, боловсруулалт дээр онцгой анхаарал тавьж, цогц арга хэмжээ авах тогтоолыг баталлаа. Малчид, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. 

Гуравдугаар сарын сүүлээр эхний аймгууд ноолуураа самнаж эхэлнэ. Өнгөрсөн жил нийт бэлдсэн ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн болгосон бол 10 хувийг нь самнасан ноолуур болгон экспортод гаргасанэ. 65 хувийг нь анхан шатны тордолт хийж экспортод гаргаж байжээ. 

Энэ жил цогц арга хэмжээ авсны үндсэн дээр энэ байдлыг өөрчлөхөөр болсон. Ноолуурын салбарт төр засаг үүрэг оролцоотой оролцох болсон. Энэ жил ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно.

Мөн Хөгжлийн банкны 10 хувийн хүүтэй зээлийг таван хуьийн хүүтэйгээр үйлдвэрлэгчдэд олгохын тулд дунд нь гарч байгаа хүүгийг зөрүүг төр хариуцна. Өөрөөр хэлбэл, 30 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг төр хариуцна. 

Нөгөө талд үйлдвэрлэгч буюу аж ахуйн нэгжүүдийн хүлээх үүргийг тогтоолд тодорхой тусгаж өгсөн. Мөн малчдаас авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх зорилтыг тавьж байна. 

Малчид маань ноолуураа борлуулах гэж яарах хэрэггүй. Ноолуураа самнаж, анхан шатны тордолт хийх хэрэгтэй. Мөн төрөөс зарласан үндэсний үйлдвэрүүдэд ноолуураа зарах хэрэгтэй байна. Хэрэг үндэсний үйлдвэрүүддээ ноолуураа тушаахгүй бол эргээд ноолуурын урамшуулал авч чадахгүй байдалд хүрнэ" гэлээ.

-Энэ жил сайн малчдын тоо яагаад өссөн бэ. Шагналыг нь Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгааг талбарлана уу? 

-Монгол Улсын үндэсний баялаг мал сүргийн тоо толгой өсөж байна. Бид өнгөрсөн жил 70 сая мал тоолуулсан. Малын боожуулж, өсгөж байгаа малчдын хөдөлмөрийг үнэлэх ёстой. Тиймээс энэ жил 150 малчинг улсын хошой аварга болон аварга малчнаар тодорхойлсон. 
Монгол Улсад 230 мянган малчин өрх бий. Энэ тоотой 150-ыг харьцуулаад үзвэл маш бага тоо. 

Шагналыг нөөц сангаас гаргаж байгаагийн учир нь өнгөрсөн жил батлагдсан Засгийн газраас батлагдсан журмын дагуу тооцож үзэхэд 150-иас цөөн тооны малчдын урамшуулахаар тооцогдож, төсөвт суусан байсан. Энэ жил ажлаа дүгнээд аварга малчдын тоог нэмэгдүүлсэн. Ингээд Засгийн газрын нөөц хөрөнгөөс урамшууллыг олгохоор болсон. Сайн малчдын шагналыг одоогоор гардуулаагүй байна. Хорио цээр тавигдангуут шагнал ном журмынхаа дагуу гардуулагдана.